2013.01.14

Идлэг шонхрыг арилжааны зорилгоор гадаад оронд гаргахыг хориглолоо

Манай оронд  2010 оны байдлаар ойролцоогоор 6800 гаруй толгой идлэг шонхор өндөглөн зусдаг, маш цөөн тоогоор өвөлждөг байна.

Монголчуудын түүх, соёлд үнэтэй байр суурь эзэлдэг энэ шувууны тоо толгойг олшруулах, экологийн үнэт шинжийг олон нийтэд таниулахад энэ шийдвэр ач тусаа өгнө гэж Засгийн газар үзэж байгаа юм.  Идлэг шонхор нь тал хээрийн экосистемд бэлчээрийн мэрэгч амьтад тухайлбал, үлийн цагаан оготоны тоо толгойг хэт олшрохоос урьдчилан сэргийлж зохицуулж байдаг ач холбогдолтой.

Засгийн газраас идлэг шонхрыг хууль бусаар барих, гадаадад гаргахыг завдах зэрэг сөрөг нөлөөлөл гарахаас урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулахыг хууль хяналтын байгууллагуудад үүрэг болгожээ.