"Монголын хөнгөн аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр"-ийн мэнд хүргэе!
2025.03.26

"Монголын хөнгөн аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр"-ийн мэнд хүргэе!

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид Та бүхэндээ "Монголын хөнгөн аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр"-ийн мэндчилгээ дэвшүүлж байна. 

Хөнгөн аж үйлдвэрийн салбар нь эх орныхоо эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, монголчуудынхаа ахуй, амьдралыг үеийн үед нуруундаа үүрч ирсэн манай үндэсний үйлдвэрлэлийн ууган салбарын нэг билээ.

Орчин үеийн техник технологи, хиймэл оюун ухаан, инновац, шинэ менежмент нэвтрүүлэх замаар хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмж нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл аюулгүй байдал, өрсөлдөх чадварыг хангах хүний нөөцийг шинээр сургаж бэлтгэх нь энэ салбарын өнөөгийн тулгамдсан асуудлууд юм.

УИХ-аас хувийн хэвшлийн хөнгөн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гааль, татвар, санхүү, эдийн засгийн хөшүүргээр дэмжих бодлогыг анхааран ажиллах болно. Цаг нартай уралдан, хүн ардынхаа сайн сайхны төлөө хөдөлмөрлөж яваа мянга мянган ажилтан Та бүхэндээ сайн сайхныг хүсье.