
2025.04.07
Захирагчийн ажлын албаны төсвөөс ХОТ ӨНГӨӨ ЗАСНА
Уржигдар /2025.04.05/ Хотын дарга Х.Нямбаатар хороодын Засаг дарга нартайгаа уулзаж, тохижилтын чиглэлээр нэн яаралтай шийдвэрлэх асуудлаа шийдэхэд нь зориулж Захирагчийн ажлын албанаас зардал гаргахаар болсноо мэдэгдлээ.
Улаанбаатар хот 204 хороотой. Иргэд гудамжинд гэрэл тавьж өгөөч, энд камер хиймээр байна, явган хүний замаа засаач гэдэг хүсэлт, шаардлагаа хамгийн түрүүнд хорооны Засаг даргадаа учирлаж хэлдэг. Харин Засаг дарга иргэдийнхээ хүсэлтийг албан бичиг болгоод дээд шатны байгууллагадаа уламжилдаг. Тухайн асуудлаа төсөв мөнгө гаргаад шийдвэрлэх эрх мэдэл хомс. Энэ нөхцөл байдалд хотын удирдлага анхаарлаа хандуулж дээрх шийдвэрт хүрсэн юм.