Дэлхий дахины цөмийн статусыг Умард Солонгос үл ойшоолоо
Умард Солонгосын хиймэл дагуултай алсын тусгалтай пуужин өнөөдөр сансарын хөлгийн Сохэ нисэх буудлаас амжилттай хөөрлөө гэж орон нутгийн ХМХ-үүд уламжлав. Өмнө нь БНАСАУ техникийн шалтгаанаар хөөргөх хугацааг хойшлуулж байсан. ОХУ-ын гадаад харилцааны яамны эх сурвалж “Интерфакс” агентлагт мэдэгдэхдээ, Москва уламрд солонгосын баллистик пуужин хөөргөснийг юуны өмнө НҮБ-ын АЗ-ийн холбогдох тогтоолуудыг зөрчлөө гэж үзэж байгаа юм.
Өмнөд Солонгос болон Япон улс пуужин хөөргөсөн явдлыг буруушааж байгаагаа илэрхийлээд байна. Токио болон Вашингтон НҮБ-д АЗ хуралдаан дээр одоогийн пуужин хөөргөсөнтэй холбогдуулан асуудал хэлэлцүүлэх хүсэлттэй хандав.
Шуурхай хуралдаан нь өнөөдөр болно. АНУ-ын Төрийн департмент мэдэгдэлдээ, тэд Пхеньяны хөөргөсөн баллистик пуужинг хиймэл дагуулын хамт ажиглаж байна. Өмнө нь Төрийн департмент хэрвээ пуужинг хөөргөсөн тохиолдолд, НҮБ-ын АЗ өмнө гарсасан хоригоо чангатгана гэж анхааруулсан.
Вашингтоны мэдээлж байгаагаар, БНАСАУ пуужин хөөргөж, НҮБ-ын болон Солонгосын хойг болон дэлхий дахины цөмийн зэвсгийн статусын зургаан талт хэлэлцээрийн түншүүдийг үл ойшоосон гэжээ.
“Пхеньян нь өөрийн эцсийн зорилго – баллистик пуужин бүтээхээр зорьж яваа гэдэгт АНД-н бүсийн түншүүд төдийгүй, АНУ өчүүхэн ч эргэлзэхгүй байна гэж АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн олон улсын танхимын хорооны тэргүүн Илеана Рос-Лехиен мэдэгдэв.