Шинэ CCCР байгуулагдахад саад хийхээ Клинтон мэдэгдлээ
АНУ-ын 67 дахь Төрийн Нарийн Бичгийн Дарга Хиллари Клинтон .
2012.12.10

Шинэ CCCР байгуулагдахад саад хийхээ Клинтон мэдэгдлээ

Эдийн засгийн интеграци гэдэг залийн дор Зөвлөлт Холбоот Улсын шинэ хувилбарыг Орос бий болгохоос АНУ сэргийлэхийг хичээж байна гэж Пүрэв гарагт Хиллари Клинтон анхаарууллаа.

“Бүс нутгийг дахин Зөвлөлтжүүлэх алхам хийгдэж байна” гэж АНУ-н Төрийн нарийн бичгийн дарга Дублинд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Оросын албан тушаалт нэгтэн Сергей Лавровтай уулзахаас хэдэн цагийн өмнө хэлэв.  “Яг ингэж нэрлэхгүй л дээ. Гаалийн холбоо ч юмуу, Евразийн холбоо ч юмуу гэж нэрлэх болно” гэж тэрбээр хөрш орнуудтайгаа эдийн засгийн холбоогоо гүнзгийрүүлэх Москвагийн дэмжлэгтэй төлөвлөгөөний талаарх янз бүрийн ярианы талаар хэлэв.

“Гэхдээ энэ талаар алдаа гаргахгүй байцгаая. Бид үүний зорилго юу вэ гэдгийг мэдэж байгаа, үүнийг удаашруулах юмуу үүнээс сэргийлэх аргуудыг бодож олохыг хичээж байна.”Бүс нутгийн ноёрхол тогтоох оролдлогын үр дүнд хуучин Зөвлөлт Холбоот Улс даяар Москваг дэмждэг дэглэмүүд эсэргүүцлийг нухчин дарах шинэ компанит ажлууд явуулж байна гэж хатагтай Клинтон хэлэв. Түүний ярианы өнгө нь АНУ 2009 онд зарласан Оростой харилцах харилцаагаа эргэн харж, “хэвэнд нь оруулах” талаар бодож байгаа гэж сануулав. Тэр үеэр Оросын хүний эрхийг зөрчсөн тухай мэдээллийн талаар шүүмжлэл намжиж, Москва хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүст чөлөөтэй бодлого явуулж болох мэт харагдаж байв.

Түүний ярьж байгаа интеграци хийх хүчин чармайлтыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хамгаалж, 10-р сард нэгэн сонины нийтлэлд “Евразийн Холбоо” болж улс төр, эдийн засгийн хувьд илүү гүн нэгдэхийг уриалсан. Тэр үед ноён Путин: “ Ямар нэг хэлбэрээр ЗСБНХУ-г дахин байгуулах тухай яриа огт байхгүй,” гэж тэр үед хэлж байв. “Өнгөрсөн үед орхисон зүйлийг дахин сэргээх юмуу хуулбарлавал гэнэн зүйл болно, харин шинэ үнэлэмж, бодлого, эдийн засаг дээр үндэслэсэн нягт интеграци бол хийх ёстой зүйл.”

Билл Клинтоны үед Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд ажиллаж байсан одоо US Rand Corporation судалгааны бүлэгт ажилладаг Эндрю Вайс хэлэхдээ ноён Путин энэ жил эргэн ерөнхийлөгч болохдоо Оросын хөршүүддээ үзүүлэх нөлөөг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулна гэдгийг тодорхой болгосон гэв. Гэхдээ тэрбээр: “Хөрш орнуудынх нь элитүүд Москвад өөрсдийн бие даасан, бүрэн эрхт байдлаа Москвад зүгээр л өгчих сонирхол бага байгаа” гэж нэмж хэлэв. Интеграцийн явц ахиц багатай байна. Арав гаруй жил эхлэх гэж будилсны эцэст Орос, Беларусь, Казакстан улсууд 2010 оны нэгдүгээр сард гаалийн холбоо байгуулснаар хилүүд дээр харилцан тариф, гаалийн хяналтгүй болгосон.

2012 оны 1-р сард энэ холбоог “эдийн засгийн нэгдсэн бүс” болгон хувиргаж, 165 сая хүнтэй нэгдсэн зах зээлд бараа, үйлчилгээ, хөрөнгө чөлөөт солилцоонд орох боломжтой.

Энэ жил Бруссел дэх Европын Коммиссын загвар дээр үндэслэсэн Евразийн Эдийн Засгийн Коммисс хэмээх олон улсын байгууллага гишүүдийнхээ хоорондын маргааныг хөндлөнгийн арбитрын байр суурьнаас шийдэх зорилготой бий болсон. Энэ коммисс одоогийн байдлаар, Орос арми, цагдаагийн дүрэмт хувцсанд зориулж ноосон хувцас худалдан авахдаа гаалийн холбооны бусад гишүүн орны нийлүүлэгчдийг оролцуулах боломжтой болгон хуулиа өөрчлөх ёстой гэсэн ганц л шийдвэр гаргаад байна. Бас нэг олон улсын байгууллага болох Беларусын Минскт байрлах Евразийн Эдийн Засгийн Шүүх нь энэ жил ажиллаж эхэлснээсээ хойш хоёр шийдвэр гаргасан. Ноён Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хатагтай Клинтоны тайлбарыг “интеграци хийх чармайлтын талаарх огт буруу ойлголт” гэж нэрлэв. “Хуучин ЗХУ-н нутаг дэвсгэр дээр болж байгаа үзэгдэл нь зөвхөн эдийн засгийн интеграцид суурилсан шинэ төрлийн интеграци. Өнөөгийн ертөнцөд өөр ямар ч төрлийн интеграци явагдах боломжгүй,” гэж тэр хэлэв.

Хатагтай Клинтон Кремлийн нөлөөний хүрээгээ тэлэх зүтгэлийг дарангуй хууль гарган Орос дотооддоо улс төрийн таслан зогсоох үйлдэлтэй хийж байгаатай холбов. Тус бүс нутгийн иргэний нийгмийн төлөөлтэй уулзах үедээ тэр: “Зөвлөлтийн үеэс хойших 20 жилийн дараа найдлага тавьж байсан дэвшлийн үзүүлэлтүүдийн маш олон нь ухарч байгаад сэтгэлээр унамаар... Бид үүнтэй тэмцэхийг хүсч байгаа ч маш хэцүү байна,” гэж хэлэв.

/Financial times сонины 2012.12.07 ны дугаар/