Олон талт харилцаа өргөжиж байна
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд
2012.12.12

Олон талт харилцаа өргөжиж байна

Гадаад харилцааг нэгдсэн зохицуулалтад оруулж, уялдаа холбоог сайжруулах зорилгоор Төрийн байгууллагуудын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтан нарын зөвлөгөөн боллоо.
Уг зөвлөгөөнийг нээж, Гадаад харилцааны   сайд   Л.Болд   үг хэлэв. Тэрбээр «Сүүлийн жилүүдэд  манай улсын эдийн засаг хурдацтай  өсөхийн зэрэгцээ хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байна.  

Үүнийг дагаад  гадаад түншүүдэд тавих хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг оновчтой тодорхойлох, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зайлшгүй шаардлага тулгарсан» гэв.