Монгол Улс авлигаас холдож 26 улсыг ардаа орхилоо
Өнгөрсөн жил Монгол Улс дэлхийд авлигын зэрэглэлээрээ 120 дугаар байранд байсан
2012.12.07

Монгол Улс авлигаас холдож 26 улсыг ардаа орхилоо

Шууд ардчилал-иргэний оролцоо хөтөлбөрийг танил­цуулах ёслол өчигдөр Их тэнгэр цогцолборт боллоо. Уг ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дар­га З.Энхболд, УИХ-ын гишүүд оролцсоноос гадна гадаад орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөл­лүүд оролцсон юм. Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр халамжийн төрийг ардчилсан төр болгох цаг ирснийг онцолж байв. Уг хөтөлбөрийн төслийг цахим хуудсаар танилцуулж эхэлсэн бөгөөд удахгүй УИХ-д өргөн барихаар болжээ.
Ерөнхийлөгч, УИХ-ын дар­га, Ерөнхий сайд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр нэг байр суурьтай байгаа нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болж байгаа юм байна. Энэхүү хөтөлбөрийн үр дүн эхнээсээ мэдэгдэж эхэлсэн байна. Тухайлбал, Монгол Улс дэлхийд авлигын зэрэглэлээрээ 120 дугаарт байсан бол шууд ардчиллын оролцоог нэмэгдүүлснээр 94 байрт орж урагшилсан аж.