МАХН орон нутгийн сонгуулиар 300 суудал аваад байна
У.Барсболд: МАХН-ын НБД,МАХН-ын даргын ажлын албаны дарга
2012.11.28

МАХН орон нутгийн сонгуулиар 300 суудал аваад байна

Сонгууль гэдэг бол цаг хугацааны хувьд нягтлах, улс  төрийнхээ дараагийн үр дагаврыг тооцох зэрэг олон үйл явцад  анхаарал хандуулахыг  шаарддаг.

МАХН-ын  нарийн бичгийн дарга У.Барсболд хэлэхдээ,  МАХН-аас нэр дэвшигчид олон зуун суудал авсан нь манай ажиглагчдын мэдээлж байгаагаар  тодорхой болж байна. Энэ удаагийн сонгуульд   МАХН  Орон нутгийн сонгууль шударга хяналт  уриатай орсон.Бид энэ уриагаа хэрэгжүүлж чадлаа.

Бид өнөөдөр улс төрийн гуравдахь хүчин гэдгээ орон нутгийн сонгуульд баттай харуулж чадлаа. Орон нутгийн эрх барих гуравдахь хүчин МАХН боллоо гэдгээ бид бүх улс орон даяар ийнхүү зарлаж байна.