Сонгинохайрханд дахин сонгууль явуулахгүй
2012.11.07

Сонгинохайрханд дахин сонгууль явуулахгүй

УИХ-ын сонгуулийн 22, 26 дугаар тойрогт дахин санал хураахаар болж, энэ сарын 21-нд болох орон нутгийн сонгуультай зэрэг явуулахаар төлөвлөөд байсан. Гэвч 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулах боломжгүй болжээ. Уг нь тус тойргийн хорооныхон “Энэ сарын 21-нд сонгуулийн санал хураалт явуулахаар товлосон байсан ч шүүхийн шийдвэрийг хүлээн түдгэлзүүлээд байна” гэж байсан.

Харин өчигдөр тус тойргийн хороо дахин хуралдаж, энэ удаагийн орон нутгийн сонгуультай хамт УИХ-ын сонгууль явуулахгүй гэж шийдвэрлэсэн байна.

Учир нь тус тойргийн маргааныг шүүхээр шийдээгүй байгаа гэнэ.

УИХ-ын 26 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Эрхэмбаяр тойргийн хороог шүүхэд өгөөд байгаа. Хэзээ дахин сонгууль явуулахыг жичдээ шийдэх аж. Харин УИХ-ын 22 дугаар тойргийн дахин сонгууль энэ сарын 21-нд болох юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.