Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг үүрэгт ажлаас чөлөөлөв
Өнөөдрийн нэгдсэн чуулганаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, мөн Б.Болдбаатарыг УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын ТГ-ын ЕнБ-ийн дарга Ц.Шаравдорж үүрэгт ажлаасаа сайн дураараа, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор гаргаж, УИХ-ын даргад өгсөн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд түүний энэ хүсэлтийг хүлээн авсан гэдгийг УИХ-ын гишүүн Д.Батцогт танилцуулсан юм.
УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөхөөр сайн дураар, өөрийн хүсэлтээ гаргасан Ц.Шаравдоржийн өргөдлийн дагуу гишүүд санал хураалт явуулахад 80,4 хувь нь зөвшөөрч, тогтоол мөн батлагдсан.
Дараа нь түүний оронд шинээр томилох УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Б.Болдбаатарын талаар хэлэлцлээ.