2012.10.19

Генерал С.Гүржав хилийн цэрэгтээ буцаж ирлээ

Сайдын тушаалаар тус газрын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, бригадын генерал А.Лхагвасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд хошууч генерал С.Гүржавыг томилсон байна.

Генерал С.Гүржав хэдэн жилийн өмнө энэ албыг хашиж байсан бөгөөд албанаасаа гарснаасаа хойш хилийн цэргээс хөндийрөн бизнес эрхэлж байв. Тэрбээр Алтайн нурууг давуулан цахилгааны шон тавьсан нь Монголд томоохон ажил болж байсан юм. Мөн тус газрын Ар тал, хангалт хариуцсан дэд дарга, бригадын генерал М.Заяабаатарыг гавьяаных нь амралтад гаргаж, түүний албыг хурандаа Ч.Сайнтөр хашихаар болжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.