2012.10.16

Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар Б.Шинэбаатарыг томилов

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн ээлжит хурал болж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэн зарим томилгоо хийжээ.

Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Шинэбаатарыг ТУЗ-ийн даргаар томилжээ.

Мөн ТУЗ-ийг шинэчлэн, гишүүнээр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батзаяа, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Болдбаатар, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Отгончулуу, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баянмөнх нарыг сонгожээ.

ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Найдалааг шинээр сонгож, Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн, МҮХҮТ-ын Нэгдсэн бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүй нарыг дахин улираажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.