Ө.Энхтүвшин: У.Хүрэлсүхтэй холбоотой намын шийдвэрийг УИХ-ын дарга шаардах ёстой
2012.11.05

Ө.Энхтүвшин: У.Хүрэлсүхтэй холбоотой намын шийдвэрийг УИХ-ын дарга шаардах ёстой

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцээд энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна. Эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, дараа нь УИХ-ын нэгдсэн чуулганаар түүний хүсэлтийг хэлэлцэх юм байна. У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж байгаагаа мэдэгдсэнтэй холбогдуулан МАН-ын дарга Ө.Энхтүвшингээс дараахь тодруулгыг авлаа.


-У.Хүрэлсүх гишүүн тантай уулзаж бүрэн эрхээсээ татгалзаж байгаа тухайгаа мэдэгдсэн үү?

Надтай сайн яриагүй. Ерөнхийд нь танилцуулсан. У.Хүрэлсүх гишүүн намын нэрийн жагсаалтаар УИХ-д сонгогдсон учраас энэ асуудлыг эхлээд заавал Удирдах зөвлөлийн хурлаар ярих ёстой. Шаардлагатай гэж үзвэл намын Бага хурлаар ярина. Үүний дараа бүрэн эрхээсээ татгалзах шийдвэрээ УИХ-ын дарга, Сонгуулийн ерөнхий хороонд өгөх ёстой. Хууль.нь угаасаа ийм л дээ. Тиймээс У.Хүрэлсүх гишүүнтэй холбоотой асуудлыгэнэ долоо хоногт намынхаа хурлаар ярина.

-Эхлээд намынхаа Удирдах зөвлөл, Бага хурлаараа ярих ёстой гэлээ. Гэтэл У.Хүрэлсүх гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж байгаа тухайгаа УИХ-ын даргад албан ёсоор мэдэгдчихсэн байгаа шүү дээ?

У.Хүрэлсүх гишүүн өөрөө УИХ-ын даргад өгчихсөн байна л даа. Гэхдээ УИХ, Сонгуулийн ерөнхий хороо гэдэг хоёр байгууллага намын шийдвэрийг шаардах ёстой. Тиймээс эхлээд намынхаа шат шатны хурлаар ярих шаардлага гарч байгаа юм. Намын гишүүд, УИХ У.Хүрэлсүх гишүүний шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд жагсаалтаас дараагийн хүн нь орж ирнэ. Би андуураагүй бол жагсаалтын аравдугаарт бичигдсэн МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл орж ирэх ёстой.

-Намынхаа хурлаар ярьж шийдвэрлээгүй байгаа учраас УИХ-ын дарга У.Хүрэлсүх гишүүний шийдвэрийгхүлээж авах ёсгүй гэж ойлгож болох уу?

-Намын нэрийн жагсаалтаар сонгогдсон хүн шүү дээ. Тиймээс намынхаа хурлаар ярьж гаргасан шийдвэрийг нь УИХ, Сонгуулийн ерөнхий хорооны дарга шаардах ёстой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.