Ж.Сүхбаатар: У.Хүрэлсүх гишүүний асуудлыг намын удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ
2012.11.05

Ж.Сүхбаатар: У.Хүрэлсүх гишүүний асуудлыг намын удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ

МАН-ын Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатараас УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхтэй холбоотой асуудлаар тодруулга авлаа.

-УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх бүрэн эрхээсээ татгалзлаа гэсэн мэдээлэл байна. Өргөдлөө намынхаа генсекэд өгсөн гэх. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс тодорхой үндэслэл шалтгааны улмаас татгалзаж байгаа гэдэг мэдээллийг би хэвлэлээр л авсан. Тодорхой шалтгаан байсныг нь би мэдэж байгаа. Өмнө нь намын даргатай уулзаж байсан тухай намын дарга ярьсан байна. Хувийн үндэслэл шалтгаанаар өргөдлөө гаргасан гэж ойлгож байгаа. Гэхдээ хувь хүний хүсэлт боловч УИХ-д МАН-аас нэр дэвшиж сонгогдсон учраас улс төрийн үр дагавартай. Энэ асуудлаар намын удирдах зөвлөл ирэх долоо хоногийн эхээр хуралдана.

-Намын жагсаалтаар сонгогдсон. Тэгэхээр араас нь ямар хүн орж ирэх вэ.

Нарийн бичгийн дарга Сарангэрэлийг орж ирнэ гэсэн мэдээлэл байна?
-УИХ-ын сонгуулийн тухай хууль, одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор намын жагсаалтын дараалалд байгаа хүн араас нь орж ирэх байх л даа. Гэхдээ энэ асуудлыг нам нухацтай ярилцана. Хүрэлсүх гишүүний байр суурийг сонирхоно. Дараагийн хүн нь хэн байх вэ гэх мэт асуудлыг нягталж ярилцах байх. Өнөөдрийн тухайд тэгнэ, ингэнэ гэж хэлэхэд эрт байна. Ер нь, өмнө нь ч гэсэн ийм асуудал гарч байсан шүү дээ. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Шаравдорж 1999 онд бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргаж байсан. Гэвч шийдэгдэж байгаагүй юм. Энэ асуудалд Хүрэлсүх гишүүн өөрөө тайлбараа өгөх байх. Бидний хувьд энэ асуудлыг намын удирдах түвшиндээ ярилцаж байж шийднэ.

-Ер нь, таны бодлоор У.Хүрэлсүх парламентад байх ёстой хүн мөн үү?


-Байх ёстой төлөөлөл нь энэ хүмүүс гээд намын жагсаалтын хоёрдугаарт бичсэн шүү дээ. Тэгэхээр парламентад байлгах ёстой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.