У.Хүрэлсүх гишүүн өргөдлөө өгчээ
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод өгчээ.
Гишүүний хувьд ар гэрийн гачигдлийн улмаас ийм алхам хийхэд хүрсэн гэнэ. У.Хүрэлсүх УИХ-ын 2012 оны сонгуульд намын жагсаалтын намын дарга С.Батболдын дараа хоёрт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.
Харин МАН-ын дарга Ө.Энхтүвшингээс энэ талаар тодруулахад, энэ тухай надтай нэлээд эрт аман байдлаар тохирсон. Хугацааны тухайд тохироогүй байсан. Энэ талаар дараагийн долоо хоногийн эхээр энэ асуудлыг нам дээрээ ярина.
Намын жагсаалтаар сонгогдсон учир намын шийдвэр гарах ёстой. Дараагийн гишүүн нь Сарангэрэл байхаар жагсаалтад орсон байгаа гэлээ.