Нууц санал хураалтаар У.Хүрэлсүхийг чөлөөллөө
Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гаргасан өргөдлийг хэлэлцлээ. Хуралдаан дээр УИХ-ын дэд дарга С.Баярцогт гишүүн У.Хүрэлсүхийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг уншиж танилцууллаа. Өргөдөлд “Миний гэр бүлийн хүний эрүүл мэндийн байдал хүнд болж, цаашид дотоод болон гадаадад урт хугацаагаар эмчлүүлэх шаардлага гарсан тул үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
Асуудалтай холбогдуулан гишүүдийн зарим нь . Гэр бүлийнхээ хүнийг асрах гэж байхад нь заавал чөлөөлөх шаарлага байгаа юм уу, УИХ-ын гишүүний ар гэрт өвчин зовлонтой болоод байгаа юм гэсэн асуудлыг тавьж байсан бол Зарим гишүүд түүний гэр бүлтэйгээ ярилцаж байж гаргасан хувь хүний шийдвэрийг хүндэтгэх ёстой гэсэн байр суурьтай байлаа.
Ингээд У.Хүрэлсүх гишүүнийг чөлөөлөх асуудлыг дэмжих санал хураалтыг нууцаар явуулсан бөгөөд, гишүүдийн 58,3 хувийн саналаар дэмжигдлээ.