2012.09.24

Инээмсэглэснээс болж ажлаасаа хөөгдлөө

Энэхүү ослоор нийт 36 хүн амь үрэгдсэн байна. Наймдугаар сарын 26-нд болсон ослын үеэр Шэнси мужийн хөдөлмөрийн аюулгүйн албаны тэргүүн Ян Дацаны зургийг авсан бөгөөд тэрээр инээмсэглэж байсан гэнэ. Үүнээс болж түүнд "Инээмсэглэж байгаа дарга" гэх хочийг хүртэл өгөөд амжжээ. Харин мөнөөх дарга гэрэл зураг авна гэж мэдээгүй, тэгж инээмсэгпэсэн нь ойр хавийн хүмүүсийг тайвшруулах зорилготой байсан хэмээк тайлбар хийсэн аж.

Гэхдээ тэрхүү инээмсэглэлээс илүүтэй түүний үнэтэй цагны цуглуулга олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн аж. Түүний цаг тус бүр нь асар үнэтэй бөгөөд нэг нь л гэхэд 63.5 мянган ам.долларт хүрдэг гэнэ. Үүний дараагаар хочийг дахин өөрчилж "Цагны ах" гэх болжээ. Эдгээр хэргүүдээс үүдэж Ян Дацаныг орон нутгийн коммунист намын салбар шалгах болсон бөгөөд тэрээр хэв журам байнга зөрчиж ирсэн нь тогтоогдоод байна. Түүний гэм буруутай нь нотлогдвол шоронгийн хаалга татах нь тодорхой болжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.