2012.09.06
Япончууд маргаантай арлыг 2.05 тэрбум иенээр үнэлэв
Япон, Хятадын хооронд маргаан дэгдээсэн Сенкаку арлыг худалдан авах талаар Токио эзэмшигчидтэй нь тохиролцсон бололтой. Зүүн Хятадын тэнгисийн бүлэг арлын гурвыг нь япончууд 2.05 тэрбум иен буюу 26.1 сая ам.доллараар үнэлж байгаа гэнэ. Худалдан авах гэрээг хийгээгүй байгаа ч Японы Засгийн газар энэ сард багтааж уг асуудлыг шийдэхээр төлөвлөж байна хэмээн “Новости” мэдээлжээ. Токио арлуудыг худалдаж авах талаар одоогийн эзэмшигч Күрихарын гэр бүлийнхэнтэй тохиролцсоныхоо дараа Хятадын талд энэ талаар дуулгахаар төлөвлөж буй аж. Японы Ерөнхий сайд Ёшихико Нодагийн хэлснээр, санхүүгийн байдал хүндхэн байгаа ч арлыг худалдан авах мөнгийг Нөөцийн сангаас гаргах гэнэ. Маргаантай арлуудыг худалдан авах тухай яриа өнгөрсөн дөрөвдүгээр сараас гарсан юм. Үүний зэрэгцээ БНХАУ дээрх арлуудыг өөрийн газар нутаг хэмээн үзэж буйгаа илэрхийлсээр байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.