2012.09.20

ОХУ Умард Солонгосын өрийг цайрууллаа

Умард Солонгосын 11 тэрбум ам.долларын өрийг зохицуулах тухай тохиролцоонд ОХУ болон БНАСАУ-ын засаг захиргааныхан хүрчээ. Энэ ер зээл ЗХУ-ын үед бий болсон юм. Харин одоо Москва өрийн 90 хувийг хүчингүй болгохоор шийдээд байгаа юм.

Зохих хэлэлцээрт өнгөрсөн даваа гаригт Москва хотноо гарын үсэг зурсан талаар ОХУ-ын Сангийн сайдын орлогч Сергей Сторчак мэдээлэв. Үзэглэсэн хэлэлцээрийн дагуу нийт өрийн 90 хувийг нь хүчингүй болгож байгаа бол үлдсэн хэсэг буюу нэг тэрбум ам.долларыг "тусламжийн хариуд өр зээл" гэсэн зарчмаар дарахаар болоод байна. Энэ нь хамтарсан төслүүд хэрэгжүүлэх зарчим гэж ойлгож болох юм.

Умард Солонгосын өрийг цайруулах тухай асуудлыг сүүлийн дөрвөн жилийн турш идэвхтэй хэлэлцсээр иржээ. Зөвхөн 2011 оны наймдугаар сард л тодорхой хэмжээний тохиролцоонд хүрч чадсан гэнэ. Энэ тухай хэлэлцээрийг Ерөнхийлөгч Д.Медведев болон Умард Солонгосын удирдагч агсан Ким Жен Ил нар хийсэн байдаг. Нэг тэрбум ам.доллартай тэнцэх өрийг 20 жилийн турш төлж барагдуулах гэнэ.ЗХУ-ын удирдлага өнгөрсөн зууны дундуур Умард Солонгост тусалж эхэлсэн юм. Үүний зэрэгцээ эрчим хүч нийлүүлэх, хүнд үйлдвэр болон хүнсний бүтээгдэхүүний хөнгөлөлтэй зээлийн хүрээнд олгосоор иржээ.

Мөн үйлдвэр, барилга, дэд бүтэц гэх мэтийн ажилд оролцож байсан гэдэг. 1990-ээд оны үед Умард Солонгос эдийн засгийн хурц хямралтай тулгарсан учир өр зээлээ төлөхөө больсон байна. Үүний үр дүнд ОХУ-д төлөх өерийн хэмжээ нэмэгдэж эхэлжээ. БНАСАУ-ын өр зээл нь эхнээсээ авахуулаад л улс төрийн агуулгатай, тиймээс Зөвлөлтийн засгийнхан эдгээр мөнгийг эргүүлж авна гэсэн найдлага тээж байгаагүй хэмээн эдийн засагч Сергей Алексашенко мэдэгдэв. Сүүлийн 10 жилийн дотор ОХУ нэг бус улс орны өр зээлийг хүчингүй болгож байсан юм. Эдгээр өр зээл нь голдуу хэдэн тэрбумаар хэмжигддэг билээ. 2010 онд Афганистаны 12 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн бол үүний өмнөхен Иракийн 11.9 тэрбу-мыг мөн л тэглэж байсан юм. Үүнээс гадна Монголын 11 тэрбум ам.долларын өрийг ч тэглэсэн билээ. Харин өнөөдрийн байдлаар ОХУ-д хамгийн их өртэй орон бол Куба юм. Гэхдээ хэр хэм-жээний өр зээл байгаа талаар мэдээлэл одоохондоо алга байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.