2012.09.14
Н.Золжаргал төв банкны ерөнхийлөгч боллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төв банкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг томилуулах тухай УИХ-ын даргаас өргөн мэдүүлсэн хүсэлтийг хэлэлцээд гишүүдийн 80 хувийн саналаар дэмжин баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд 55 гишүүн оролцсоноос 44 нь дэмжсэн юм. Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилохын өмнө УИХ-ын гишүүн Н.Батцэрэг алт тушаалт ямар байдалтай байгаа, худалдааных нь зохицуулалтыг хэрхэх шаардлагатай талаар хариулт өгөхийг хүссэн юм. Н.Золжаргал “Гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татвар бий болохоос өмнө Монголбанкинд жилдээ 25 тонн алт тушаагддаг байсан, уг хууль хэрэгжиж эхэлсэнээр огцом буурсан. Хэдийгээр эл хууль үйлчлэхээ больсон ч одоо хэр нь төв банкинд тушаагдах алтны хэмжээ өсөхгүй байгаа. Цаашдаа Монголбанкны алт худалдаж авах үйл ажиллагааг дэмжих шаардлагатай, Засгийн газрын агентлагуудтай хамтарч хил гаалиар хууль бусаар алт гарахаас сэргийлэх чиглэлээр нэлээд ажилласан” гэлээ. Мөн гишүүд арилжааны банкуудын зээлийн хүү, инфляци хоёрыг нэг оронтой тоо руу зэрэг буулгах боломж хомс ч түүн рүү тэмүүлэх ёстой гэж байв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.