Х.Баттулга: Хүнсний тусламж авдаг орноос экспортлогчийн хэмжээнд хүрснээр дэлхийн анхаарлыг татаж эхлэлээ
2012.10.08

Х.Баттулга: Хүнсний тусламж авдаг орноос экспортлогчийн хэмжээнд хүрснээр дэлхийн анхаарлыг татаж эхлэлээ

Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдеө ажахуйн байгууллагын(ХХААБ) ерөнхий захирал Грациано Да Силва энэ сарын 4-5-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга НҮБ-ын ХХААБ-ын захиралтай уулзан хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, Монгол Улсын хүнсний үйлдвэрлэл, хангамж, аюулгүй байдлыг сайжруулж, олон улсад экспортлох зэргээр санал солилцлоо.

Үүнийдараагаар хоёр тал таванбүлэгтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарынүсэг зурлаа. Ингэснээр мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, ой, загас агнуурын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг дэмжин техник туслалцаа үзүүлж хамтран ажиллах юм байна. Энэ санамж бичигт гарын үзэг сурснаар Монгол Улс өөрийн орны үржил шимтэй газар нутаг, олон сая мал сүргийн нөөц баялагт тулгуурлан Монголын органик хүнсний бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулж экспортлох бүрэн боломж нээгдэж байгаа юм байна. Ингэснээр хүнсний тусламж авдаг улс орноос хүнс экспортлогч орон болох гэнэ. Мөн Монгол Улс Ази, Номхон далайн бүс дэх улаанбуудай, малын гаралтай бүтээгдэхүүний нөөц, баазаараа загвар улс орон болох Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой ажээ. НҮБ-ын ХХААБ-д Монгол Улс 1973 онд гишүүнээр элсэн орсон байна. Энэ үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГААС цөөн асуултад хариүпт авлаа.

-НҮБ-ын ХХААБ-ын захирал өөрийн биеэр ирж дараагийн таван жил ажиллах санамж бичигт гарын үзэг зурсан нь сонирхол татлаа. Эхний ээлжид ямар ажлыг хэрэгжүүлэх гэж байна вэ?

-Монгол Улсын хүнсний салбар дэлхийд нэлээд дээгүүр үнэлэгдэж байгааг илтгэсэн үйл явдал болж байна. Манайх дотооддоо хүнсээ үйлдвэрлэх боломжтой болж байгаа. Дэлхийн хамгийн том хүнсний байгууллагын дарга өерийн биеэр энэ нөхцөл боломжтой танилцлаа. Монгол Улс хэдхэн жилийн өмнө НҮБ-ын ХХААБ-гаас хүнсний, улаанбуудайн тусламж авдаг орон байсан. Харин одоо экспортлох хэмжээнд хүрсэн нь дэлхийн улс орны анхаарлыг татсан байна. Үүнийг ХХААБ-ын дарга үзэж танилцан, дэмжиж, ойрын таван жилд хамтран ажиллах санамж бичигт гарын үзэг зурахаар ирсэн. Энэ санамж бичиг бүс нутгийн хувьд Монгол Улсын хүнсний салбар эрчимтэй хөгжиж байгааг НҮБ-ын хүнсний салбар харж эхэлс-ний илрэл боллоо. Эхний ээлжид дотооддоо улаанбуудайгаар хангахаас гадна экспортлох, малын гаралтай өвчнийг саармагжуулах зэ-рэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Мөн хамгийн түрүүнд хийх ажлын нэг нь бэлчээрийн малыг зах зээлд нийлүүлэхдээ олон дамжлагыг багасгах юм. Энэ хавар үр дүн нь гарах болов уу гэж бодож байна. Үр дүн гарвал махны үнэ тогтвортой байх юм.

-Цаашдаа хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн есөлтөд хэр нөлөөлөх бол?

-Монгол Улсын хедөө аж ахуйн салбар эрчимтэй хөгжиж байгаа. Эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг голлох салбар болоход маш ойрхон ирсэн гэж хэлж болно. Манай хүнс үйлдвэрлэгчид хөдөе аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ экспортод гаргах сонирхол байгаа эсэхийг судалж байна. Зах зээлд гаргаад эхэлбэл Монгол Улсын эдийн засгийн өсөлтед маш их нөлөө үзүүлнэ. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дан ганц уул уурхайн салбарын үзүүлэлтээр тодорхойлж болохгүй. Өөрөөр хэлбэл, ганц улс руу ганц бүтээгдэхүүн экспортолж байгаа нь эрсдэлтэй зүйл юм.

-Энэ жил хичнээн хэмжээгээр улаанбуудай экспортлох гэж байна вэ?

-Дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Эхний ээлжид 100 мянган тонныг экспортлох төлөвлөгөөтэй байна. 100 мянган тонн гэдэг бол бага л даа. Өнгөрсөн зун Орос улсад ган болж, Хятад улсад үертэй байснаар энэ хоёр орноос ургацаа импортоор авдаг ор-нууд хүндхэн байгаа. Тэгэхээр Монгол Улс улаан буудайгаа экспортолбол ашигтай. Албан ёсоор Монгол Улс тариа буудайгаа экс-портлоод эхэлбэл их еөрчлөлт гарах юм.

Грациано Да Силва: БҮС НУТГИЙН ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН ОРОН БОЛГОХОД БҮХ ТАЛААР ДЭМЖИХ БОЛНО

НҮБ-ын ХХААБ-ын захирал Грациано Да Силвагаас Монгол Улсын Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарыг хэрхэн дэмжиж ажиллахыг тодрууллаа. Тэрээр "энэ уулзалтын үеэр бид Монгол Улсад цөлжилт болон байгалийн гамшгийн талаар хөндеж ярилаа. Энэ нь Монголын мал аж ахуйн салбарт сөргөөр нөлөелж байгаа юм. Тиймээс НҮБ-ын ХХААБ-ын зүгээс техникийн туслалцаа үзүүлж ажиллах бодолтой байна. Мөн Монгол Улсын мал сүрэг 50 саяд хүрсэн байна. Мал сүрэг өссөн нь нэг талаараа сайн боловч нөгөө талаараа цөлжих аюултай. Тэгэхээр эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хөгжүүлж, газар нутгийн зарим хэсгийг нь өөр чиглэлээр зөв зохистой ашиглах нь зүйтэй юм гэсэн саналыг дэвшүүлсэн. Энэ оны сүүлээр хоёр тал хамтран НҮБ-ын XXAАБ-ын санхүүжилтээр техник туслалцааны бүтцийг хэрэгжүүлнэ. Монгол Улс зөв бодлогыг баримтлан сүүлийн хоёр жил улаанбуудайгаар бүрэн хангаж чаддаг болсон. Энэ боломжийг нь үнэлж, техник тусламжаар бүрэн хангаж, бүс нутгийн экспортод чиглэсэн орон болгоход бүх талаар дэмжих болно" гэлээ. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.