2012.05.05
Рио Тинто Р.Фрийдландын оронд Кей Пристлиг томиллоо Рио Тинто Р.Фрийдландын оронд Кей Пристлиг томиллоо
"Айвенхоу майнз"-ын хяналтын багцыг худалдаж авсан Рио Тинто Канадын компанийн гүйцэтгэх захирлаар Кей Пристлиг томилжээ. Тэрбээр өмнө нь Рио Тинтогийн зэс алмаазын бүлгийн санхүүгийн захирлаар ажиллаж байсан юм. Мөн "Айвенхоу майнз"-ын санхүүгийн захирлаар Крис Батеманыг томилжээ. Крис Батмэн өмнө нь Рио Тинтогийн алмаз минералын бүлгийн санхүүгийн асуудлыг хариуцдаг байсан аж. Энэ хоёр хүн Монголын "Оюу Толгой" төслийг хариуцах гол хүмүүс юм.
Дашрамд дурьдахад, "Айвенхоу Майнз"-ын удирдах зөвлөл нийт 14 гишүүнтэй байсныг Рио Тинто 13 болгон цөөрүүлсэн байгаа. Үүнээс 11 хүнийг Рио Тинто групп томилох бол "Айвенхоу"-ийн зүгээс хоёр хүнийг удирдах зөвлөлд суулгахаар болсон билээ. "Айвенхоу майнз" ТУЗ-ийн бүрэлдэхүүнд ийн өөрчлөлт орсноор Монголын "Оюу Толгой" төслийн санхүүжилт, хэрэгжүүлэх механизм илүү ойлгомжтой болж байгааг "Рио Тинто"-гийн зүгээс мэдэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл одооноос эхлэн Рио Тинто групп Оюутолгой төслийг дангаар хариуцан хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.