2012.02.20
Тавантолгойн нүүрсийг 56 ам.доллараар боомтод хүргэнэ
Уул уурхайн салбарт зөвлөгөө, менежмент, инженерингийн чиглэлээр үйлчилгээ хүргэдэг туршлагаараа дэлхийд танигдсан байгууллага "Hatch" дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний эрэлт 2015 он гэхэд 115 сая тонноор нэмэгдэх хандлагатай гэсэн таамаглалыг гаргажээ.Одоогоор дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний эрэлт 250-300 сая тонн байгаа юм. Гэвч коксжих нүүрсний өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахуйц нийлүүлэлтийн эх үүсвэр дутагдаж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа.
"Hatch''-ын судалгаагаар, Монгол улс ойрын хугацаанд жилдээ 15 сая тонн коксжих нүүрс экспортлох боломжтой. 2.6 тэрбум тонн ашигтай нөөц бүхий Тавантолгой ордтой ч ашиглалтад оруулах, төмөр замын асуудлыг шийдэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм.Тус ордын олборлолт жилдээ 50 сая тоннд ч хүрч мэднэ. Гэхдээ энэ нь Хятад руу холбогдсон төмөр замын ажлаас шууд хамаарна.
Түүнчлэн Тавантолгойн нүүрсийг хамгийн хямдаар экспортлох зам бол Өвөрмонголын Баотоугаар дамжуулан Хятадын зүүн эрэг дэх "Huanghua" боомт хүргэх гэж тайлбарлажээ. Энэ хооронд нүүрсний тээвэрлэлтийн зардал тонн тутамдаа 56.5 амлоллар болж байгаа бол Оросын "Восточный" боомт хүргэхэд 125 амдоллар болох тооцоог "Hatch" гаргажээ.
Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ буурна, өснө гэсэн судлаачдын таамаг бий. Гангийн үйлдвэрлэл нэмэгдсээр байгаа энэ үед коксжих нүүрсний нийлүүлэлт нийт эрэлтийг хангаж чадахгүй байгаа нөхцөлд үнэ тогтвортой байх хандлага ажиглагдаж байна. Гэхдээ дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал бүхнийг шийднэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.