Усгүй Оюу толгойгоос ашиг горьдох хэрэггүйг дэлхийн банк анхаарууллаа
2012.03.26

Усгүй Оюу толгойгоос ашиг горьдох хэрэггүйг дэлхийн банк анхаарууллаа


  • Энд бичсэнээр Монголын байгалийн өөрчлөлт Зүүн болон Зүүн өмнөд Азийн экологид сөргөөр нөлөөлөх магадлалтай бөгөөд манайхаас дэгддэг шар түйрэн далай гатлан Японыг түйвээх болсон.
  • Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, зөвхөн гүний усны нөөцийг ашиглан уул уурхайг хөгжүүлж буй нь говийн экосистемийг бүхэлд нь алдагдуулж мэдэхээр байгаа гэнэ.
  • Эхний ээлжинд тухайн нутгийн хөрсийг нарийвчлан судалж, яаж нөх өн сэргээх төлөвлөгөөг гаргах ёстой.

Манай улсын хөгжлийн зохисгүй тэнцлийн талаарх томоохон нийтлэл “Уорлд банк.орг” Worldbank. org сайтад гарсныг орчуулан хүргэж байна.

Оюу толгойн ордоос Монгол Улс 2020 он хүртэл дотоодын нийт бүтээгдэх үүнийхээ 33 хувийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.

Гэхдээ энэ зорилгод хүрэхийн тулд монголчууд юу хийх ёстой вэ. Нэн түр үүнд уурхайн ойр орчимд судалгаа хийж усны нөөц, эх үүсвэрийг тодорхойлох ёстой аж. Оюу толгойн усны ахлах мэргэжилтэн г.Өлзийбаяр уурхайн эргэн тойронд 300 метрийн гүн өрөмдлөг хийгээд буй бөгөөд “Бид гүний усны давхаргыг хамгаалах шаардлагатай байна. Түүнчлэн гадаргатай ойр усанд ч уурших, багасах аюул тулгарлаа” гэжээ.

Дэлхийн банкны шинжээчдийн үзэж буйгаар Г.Өлзийбаярын хийж буй ажил үсрэнгүй хурдаар хөгжиж буй Монголын эрх баригчдын заавал тунгаах ёстой зүйлийн нэг аж. Одоогийн байдлаар манай улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд толгой цохиж байгаа ч хөгжил болон байгаль хамгааллын асуудал хэдийнэ тэнцвэргүй болсон талаар ч энд бичжээ. Хамгийн гол нь Дэлхийн банкнаас Монголын Засгийн газарт хандан 2005 онд байгуулсан Итгэлцлийн сангийн баримт бичгийн үр дүнг эргэн харахыг сануулжээ.

Энэ баримт бичигт хүрээлэн буй орчин, байгалийн баялгийн менежментийг бэхжүүлэх тухай заасан аж. Саяхан Засгийн газраас 2021 он хүртэлх Байгаль орчинд баримтлах мастер төлөвлөгөө баталсан. Гэтэл энд уул уурхайтай хамааралтай байгалийн бохирдол, экологийн тэнцвэрт бус байдлын талаар тун бага оруулсан. Харин сүүлийн жилүүдэд Ногоон эдийн засгийн талаар нухацтай ярьж эхэлсэн нь үр дүнгээ бага ч болов өгч байгаа гэсэн байна.

Гэхдээ 2006 оноос хойш 2600 орчим төсөл хэрэгжсэний 250 нь буцалтгүй тусламжийн хөр өнгөөр ажил хэрэг болсон аж. Байгаль орчныг хамгаалах ажлын хүрээнд хийсэн бас нэг зүйл бол Монголын биологийн төрөл зүйлийн тархалтын мониторинг судалгаа. Зэрлэг амьдралын үндсэн индексээр авч үзвэл манай улсад биологийн төрөл зүйлийн тархалт нийгэм, эдийн засгийн хөгжлийн буруу бодлого, хэрэгжилтийн уршгаар эрсдэлтэй нөхцөлд оржээ. Өөрөөр хэлбэл байгалийн жам ёсны хувьсал манайд үгүй болж байна гэсэн үг.

Түүнчлэн Дэлхийн банкны тайлан, анхааруулгад манай орны туурайтан амьтны 79 хувь, махчин амьтны 12 хувь, мөн мэрэгчдийн 12 хувьд нь устах аюул тулгарсан тухай бичжээ. Эдгээр нь уул уурхайн замбарааг үй ажиллагаа, тээвэр, хэт их хайгуул, олборлолтын бүс зэргээс болж бий болсон сөрөг үр дагаврууд аж. Дэлхийн банкны энэхүү анхааруулгаас гадна Монгол Улсыг байгаль экологио тэнцвэржүүл гэсэн шаардлагууд шил шилээ даран гарах болсон гэхэд хилсдэхгүй.

Хамгийн сүүлд л гэхэд Дэлхийн байгаль хамгаалах сангаас ийм утгатай дүгнэлт гаргасан байв. Энд бичсэнээр Монголын байгалийн өөрчлөлт Зүүн болон Зүүн өмнөд Азийн экологид сөргөөр нөлөөлөх магадлалтай бөгөөд манайхаас дэгддэг шар түйрэн далай гатлан Японыг түйвээх болсон. Тиймээс япончууд жил бүрийн гуравдугаар сараас эхлэн хамгаалж, сэргийлэх арга хэмжээ авдаг бол манай орны гол мөрний бохирдол Байгаль нуур, ӨМӨЗО, БНХАУ-ын гадаргын усанд шууд нөлөөлдөг гэнэ.

Хамгийн гол нь экологийн эдгээр сүйрлийн шалтгаан нь уул уурхайн үйл ажиллагаатай шууд холбоотой гэдгийг мэргэжилтн үүд хэлж байгаа. Өнг өрсөн есдүгээр сард Усны газраас Өмнөговь аймгийн Цогтцэцийд усны хэмжилт, судалгаа хийжээ. Энэ үеэр усны ундарга жил ирэх бүр доошилсоор байгаа тухай дүгнэлт гаргасан байна. Мөн Дэлхийн банкны тооцоолсноор, манай орны өмнөд бүсийн усны хэрэглээ ойрын жилүүдэд 350 мянган шоо метр болох аж.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, зөвхөн гүний усны нөөцийг ашиглан уул уурхайг хөгжүүлж буй нь говийн экосистемийг бүхэлд нь алдагдуулж мэдэхээр байгаа гэнэ. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд эхний ээлжинд говийн бүсийн гүний усны нөөцийн нарийвчилсан дүнг гаргах шаардлагатай юм байна. Гэтэл Өмнөговийн байгаль, орчны мэргэжилтнүүдэд тус бүсийн усны ундаргын талаарх судалгаа, үзүүлэлт, холбогдох мэдээлэл байдагг үй учраас нарийвчилсан хайгуулаас өмнө дээрх судалгааг хийх шаардлагатай болсон гэсэн. Гэхдээ Монголд нөхөн сэргээлтийн стандарт огт байхгүй гэж хэлж болохгүй.

Харин одоо баримталдаг стандарт нь хэт ерөнхий утгатай ажээ. Уурхай болгон өөрийн онцлогтой байдаг. Ерөнхийдөө нөхөн сэргээлт хийж байна гээд шороогоор булаад хаячихсан дүр зураг харагддаг. Уг нь уурхай бүрийн онцлогт тохирсон нөхөн сэргээлтийг хийх ёстой юм байна. Нөхөн сэргээлтийн стандарт байхг үй учраас хорт бодисын нөлөө ямар байхыг тооцон хэлж мэдэхгүй байна. Орон орны хөрсний онцлогоос шалтгаалаад хорт бодисын агууламж харилцан адилгүй байдаг. Тиймээс өөрийн орны нөхцөлд тохирсон стандартаа боловсруулах нь чухал байдаг ажээ.

Гадны орнуудад нүдэнд харагдах нүхийг булахаас илүүтэй эхлээд хорт бодисоор хордсон хөрсийг нөх өн сэргээхэд анхаарал хандуулдаг байхад Монголын нөхцөлд нүдэнд харагдах нөхөн сэргээлтийг хийхэд анхаараад байдаг нь буруу гэж байна. Эхний ээлжинд тухайн нутгийн хөрсийг нарийвчлан судалж, яаж нөх өн сэргээх төлөвлөгөөг гаргах ёстой. Олборлосон газрыг хөрс өөр хучиж болно. Гэхдээ хөрсөнд хүнд металл их байвал орчинг бохирдуулж, амьсгалах эрхтэнээр дамжин хүний биед ордог аюултай юм байна.

Гадны туршлагаас харахад нөхөн сэргээлт хийлгүй хаясан уурхай нь одоо ажиллаж байгаагаасаа хэд дахин их байдаг гэнэ. Эзэнгүй болсон уурхайн нөхөн сэргээлтийг Засгийн газраас хөрөнгө гаргаж хийж байгаа гашуун туршлага байгаа тул манайхыг уурхайнуудаа эзэнтэй байгаа дээр нь нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй гэж зөвл өсөн. Тэгэхээр тухайн газарт олборлолт хийгээд эхлэнг үүт төлөвлөгөө боловсруулж, шат шатанд нь нөхөн сэргээгээд явах хэрэгтэй юм байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.