Ц.Нямдорж сайд Н.Энхбаярыг эргэсэн үү
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг Төв аймгийн урьдчилан хорих төвд очиж МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзсан гэх мэдээлэл өчигдөр үдээс хойш тарлаа. Тэрээр огцрохгүйн тулд УИХ-ын нэр бүхий есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн саналыг татуулахаар ийн уулзалт хийсэн гэх мэдээлэл давхар түгсэн юм.
Эх сурвалжийн мэдээлснээр Ц.Нямдорж сайд Төв аймгийн урьдчилан хорих төвд очсон бололтой. Ингэхдээ Н.Энхбаяр даргатай ямар нэгэн байдлаар уулзаагүй юм байх. Харин хорих төвийн ажилчдад нэлээд захиа даалгавар, үүрэг өгөөд буцсан сурагтай байна. Өмгөөлөгч үйлчлүүлэгч уулзахдаа хоорондоо бичгээр харьцаж байсныг нь болиулжээ. Ингэхдээ өмгөөлөгч ярьж, үйлчлүүлэгч сонсох үүрэгтэй гэдэг журмыг гаргаад буцсан юм байх.
Түүнээс гадна Н.Энхбаяр даргын өрөө, биед үзлэг хийсэн гэх мэдээлэл байна. Гаднаас орсон хүмүүсийн захиаг эрж хайсан бололтойдог. Ер нь Төв аймгийн урьдчилан хорих төв өчигдөр нэлээд бужигнаж байсан гэдгийг эх сурвалж өгүүллээ.