2012.04.06
Монголд оросын царигтай төмөр замаар...
Оросын дуу хоолой радиогийн албан ёсны вэб хуудас болох mongolian.ruvr.ru дээр Монголын төмөр замын тухай ийнхүү бичжээ.
ОХУ Монгол улсад Орос болон Хятадын транзит ачааг Улаанбаатарын төмөр замаар тээвэрлэх урт хугацааны тарифын баталгааг өгч чадна. Үүний хариуд монголын талаас хоёр орны нийтлэг өргөн 1520 мм царигтай төмөр замыг хадгалахыг хүсч байгаа юм. Сүүлийн үед БНХАУ Монгол улсад шинэ зам тавих сонирхолоо илэрхийлэх болсон юм. Гэтэл тэдний стандарт 1435 мм нарийн царигтай төмөр зам юм. Энэ тухай Монгол улсад хийсэн айлчлалынхаа тухай тээврийн дэд сайд Андрей Недосеков ярьсан юм.
Хувь нийлүүлсэн ”Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь 1949 онд ЗСБНХУ болон БНМАУ-ын засгийн газрууд хоорондын байгуулсан гэрээний үндсэн дээр ижил хэмжээний дүмийн сантай байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар замын нийт урт 1800 гаруй км байна. Орос, Хятадын эдийн засгийн хөгжил, Монгол дахь ашигт малтмалын шинэ орд газруудын боловсруулалт нь орнуудын хоорондын тээврийн холбооны үүргийг нэмэгдүүлж байна. Монголын төмөр зам жилээс жилд зорчигч тээврийн болон ачаа эргэлтийн тоо хэмжээгээ нэмэгдүүлсээр байна.Шинжээчид замуудыг Монголоос Оросын Алс-Дорнодын чиглэлд ачаа тээвэрлэхэд ашиглах төслүүдийг ирээдүйтэй гэж үзэж байна.
Москвагийн тээврийн инженерийн дээд сургуулийн профессор Евгений Лысенкогийн үзэж байгаагаар, өнөөдрийн монголд байгаа станпдартын төмөр замыг хадгалах нь Монголын ч, Оросын ч эдийн засгийн хөгжилд чухал аж: «Төмөр замыг зүгээр нэг ингээд өөрчлөх боломжгүй юм. Үүний тулд бүх замыг тоноглоход маш их хэмжээний зардал гарна. Хэрэв Монгол улс манай стандартын замаас татгалзахаар шийд гаргавал, манай улс руу Монголоос, тэр ч бүү хэл Хятадаас олон төрлийн ачаа тээвэрлэхэд маш их хүндрэлтэй тулгарна» гэж хэлсэн.Өнөөдөр Улаанбаатар төмөр замын үнэт цаасны 50 хувийг “Российские железные дороги” /“Оросын төмөр зам” / эзэмшиж байгаа бөгөөд эдний төлөөгчид хамтарсан байгууллагын удирдлагад ордог юм. Оросын мэргэжилтэнүүд Монголын талд замын капитал засвар-үйлчилгээг явуулахад, хөдөлгөөнт паркийн бүрэлдэхүүнийг шинэчлэхэд болон тээвэрлэлтийн технологийг боловсронгуй болгох зэрэгт бодитой туслалцаа үзүүлж байна.
Энэ нь өмнөх үед батлагдсан нэгдсэн зам болон хөдөлгөөнт бүтцийн улмаас боломжтой болсон юм. ОХУ -ын тээврийн дэд сайдын хэлснээр, Монгол улсын ЗГ одоогийн байгаа өргөн царигтай төмөр замыг хадгалахыг дэмжиж байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.