Ч.Улаан: Ц.Нямдоржийн шүүмжлэл зүй ёсных
Сангийн сайд Ч.Улаан
2012.10.24

Ч.Улаан: Ц.Нямдоржийн шүүмжлэл зүй ёсных

Шинэ Засгийн газрын боловсруулан хэлэлцуүлжбайгаа ирэх оны төсвийн төслийг шүүмжлэх хүн олон байгаа. Тэр mycmaa сөрөг хүчний зүгээс жирийн иргэдэдхалгаатай, эрх мэдэлтэндөгөөжтй гэж тодорхойлоодбайгаа. Харин салбарын сайд нь хэрхэн дүгнэж байгааг хүргэе.
-Шинэ хуулийн төсөлд хүмүүс шүүмжлэлтэй хандаад байгаа. Тэр тусмаа сөрөг хүчний зүгээс голонгуй хавдаад байх шиг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Энэ жилийн төсөв их онцлогтой. Дэлхийн эдийн засгийн байдал, евро бүсийн өрийн хямрал, хойд урд хөршийн эдийн засгийн өнөөгийн байдлаас дүгнэлт хийж үзэхэд манайд эдийн засаг хямарч, хүндрэл тохиолдож магадгүй гэсэн дохио өгөгдсөн нөхцөлд гарсан төсөв. Мөн урьд өмнө нь явж ирсэн бодлого уйл ажиллагаагаа зайлшгүй өөрчлөхөөс өөр аргагүй нөхцөл байдал бий боллоо. Нөгөөтэйгүүр төсвийг цоо шинэ арга механизмаар хийх эрхзүйн орчин ч бүрдлээ. 

Ингээд үзэхээр энэ жилийн төсөв урд жилүүдийнхтэй зэрэгцүүлэх аргагүй өөр болсон. Тиймээс үүнийг "Шинэчлэлийн төсөв" гэж хэлж байгаа нь зүй ёсны хэрэг. Нөгөөтэйгүүр Ц.Нямдорж 'Төсвөөс Улааны үнэр үнэртлээ, хассан, танасан, миний хүсэл мөрөөдлийг хязгаарласан байна" гээд байгаа нь зүй ёсны шүүмжлэл. Гэхдээ эдийн засаг, төсөв гэдэг өөрөө бодитой байх ёстой болохоос биш хүсэл мөрөөдлийн жагсаалт байх учиргүй.
-Шинэчлэлийн төсөв болсон гэлээ. Яг хүний нүдэнд харагдах юуг шинэчилсэн юм бэ?

-Товчхондоо төсвийн тус-гай шаардлагуудыг хангаж боловсрууллаа. Тодруулбал айсуй яваа хямралд бэлтгэх, эдийн засгаа тогтвортой авч явах боломжийг бүрдүүлэх зорилгод нийцсэн хатуу шаардлагуудыг хангаж Tec-Bee боловсруулж байна. Тухайлбал, өмнө нь орлогоо дагаад зарлага нь хяналтгүй өсдөг байсныг хазаарлаж байгаа юм. Ер нь төсвийн алдагдлыг их хэмжээтэй төсөвлөсөнөөс зарлагаа нөхөж дийлдэггүй. 

Гэтэл түүнээс болж орлогоо хийсвэрээр нэмээд алдагдал болгоод биччихдэг. Энэбайдлыг өөрчилж байна. Мөн төсвийн төвлөрлийг сааруулж орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэхэд томоохон алхам хийлээ. Өөрөөр хэлбэл орон нутаг, бүсийн хөгжлийг дэмжихийн тулд тусгай сан бий болгож байгаа юм. Харин төсвөөс өгөх дэмжлэгийг эдийн засгийн загварчлалын үндсэн дээр олгох гэж байгаагаар энэ жилийн төсөв "шинэ" болж байгаа юм.

-Орон нутагт төсвийн эрх мэдэл егөх нь сөрөг талтай байж магадгүй гэсэн болгоомжлол байна?

-Төсвийг зарцуулах эрх мэдлийг аймаг, сум .. бүрт шилжүүлнэ. Ингэхдээ орон нутгийн нэгдсэн сан байгуулах юм. Төсвийг дотор нь улсын, Хүний хөгжил сангийн, Нийгмийн даатгалын сангийн, Орон нутгийн гэсэн дөрвөн хэсэгт төвлөрүүлдэг. Харин цаашид Орон нутгийн хөгжлийг дэмжих сан гэсэн , тав дахь төсөв орж ирэх юм. Ингэснээр өнгөрсөн онд 330 тэрбум, энэ онд 560 тэрбум байсан орон нутгийн төсвийн орлого ирэх онд 1.8 их наяд болно. Гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг. Энэ хэмжээгээр орон нутагт төсвийн эрх мэдэл, хариуцлага очиж байна. Харин ч үүнийгээ дагаад төсөвт хандах хандлага, арга барил шинэчлэгдэж байна.

-Сум хөгжүүлэх 20 тэрбум төгрөгийг тодорхой тавхан суманд зориулна гэсэн яриа байсан. Энэ үнэн үү?

-Энэ удаагийн төсвийг боловсруулахдаа төсвөөр дамжуулж хэн нэгнийг онцгой халамжлахгүй гэсэн бодлого барьсан. Эсрэгээрээ, нөгөө нэгийг ад үзэж зориудаар хүндрүүлэхгүй шударгаар хан-дах зарчмыг барьсан. Түүний шалгуур нь хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, алслагдсан байдал, хүрсэн хөгжлийн түвшин, цаашид хөгжих ирээдүй, боломж зэргийг харгалзан үзэж сум болгонд ялгавартай, шударгаар хандана. Түүнээс биш ямар нэгэн таван сумыг онцгойлон авч халамжлаад, хөгжүүлэх гээд байгаа зүйл байхгүй.

-Засгийн газрыг төсвөөр барьцаалж төрийн башууллагуудыг хараат байдалд оруулжбайна гэсэн шүүмжлэл байдаг. Хууль шүүх, МҮОНРТ гэх мэт байгууллагыг олонхийг бүрдүүлж буй нам эвсэлд"өрөө төлдөг" ч гэж ярьдаг?

-Бид бие даасан, хараат бус байдлыг нь бэхжүүлж шаардлагатай байгууллагуудын төсвийг аль болох хэл ам, хэрүүл шуугиангүй явцад нэгдмэл байр суурин дээр очиж байгаа. Уг нь энэ хууль анх хөдөөгийн сургууль, цэцэрлэгт ажиллах боловсон хүчин дутагдалтай байгаагаас үүдэн гарсан юм шүү дээ. Хөдөөд тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчин байхгүйгээс хүүхдийн сургалтын чанар муудаж байна гэж үзэж эдийн засгийн урамшууллаар дамжуулж шийдэх гарц байдлаар гарч ирсэн юм. 

Гэтэл хэлэлцэх явцдаа бүх багш, ажилчин тэр бүү хэл аймаг сум, хувь хувьсгал гэлтгүй хамруулсан нь өнөөдөр өгөх боломжгүй байдалд хүргээд байгаа юм. Гэхдээ хөдөөгийн сумдад ажиллаж байгаа эмч, багш нарт нэмэгдэл урамшуулал олгох асуудлыг бид ирэх оны төсөв дээр харилцан ярилцаж зөвшилцөж суулгаж байна. Ер нь төсвийг хэлэлцэхийн гол зорилго нь тухайн хуулийн агуулга, ач холбогдлыг сайжруулахад оршдог шүү дээ.

-Хүүхдийнмөнгөнөөс бусдыг нь хассан. Сөрөг хүчин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдээ хүнд цаг үед орхиж болохгүй гэдгнйг хэлж, сануулаад байгаа. Ингэж хасах нь иргэдийн амьдралд хэр нөлөөлөх бол?

-Зарлага нь түрүүлж өсдөг, нийгмийн халамжийг хавтгайруулснаас манай улс төсвийн үр ашиг гэдэг зүйлийг ярихаа больсон. Багш нарын тавиад байгаа асуудал ч хавтгайрсан халамжийн нэг илрэл. Гэтэл үүнээс болоод төсөв нь зарлагаа даахгүй өрөндөө баригдаад байна. Хүний хөгжил сангаас өнгөрсөн дөрвөн жилд нийт 1.9 их наяд төгрөгийг тараасан.Үүнээс болж энэ сан нэг их наяд төгрөгийн өрөнд орсон. Өөрөөр хэлбэл сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд бий болоогүй мөнгийг өр үүсгэн байж тараасан байна шүү дээ, энэ хоёр нам. Энэ өр төлбөрийг бид барагдуулах ёстой. Ингэхгүй бол эдийн засаг маань сүйрнэ. Иймээс л эдийн засгийг эрүүлжүүлэх, буруу үйл явцыг зөв голдирол руу нь хандуулах, ойртож байгаахямрал, сорилтод бэлэн байх бодлогыг энэ төсөвт суулгаж өгсөн юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.