С.Бямбацогт: Ирэх оны төсвийн төслийг 42 даргад зориулан оруулж ирсэн
УИХ-ын дэд дарга С.Бямбацогт
2012.10.16

С.Бямбацогт: Ирэх оны төсвийн төслийг 42 даргад зориулан оруулж ирсэн

УИХ дахь МАН-ын гишүүд өчигдрийн хуралдаанаараа бүлэг болон төсвийн тухай асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ-ынгишүүн С.Бямбацогтоос тодрууллаа.
-МАН-ын гишүүд төсвийн төсөлд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Санал, дүгнэлтээ гаргаа юу?
-Энэ удаа ирэх оны төсвийнтөслийг боловсруулахдаа туйлын хариуцлагагүй, хууль зөрчсөн, ил тод бусаар оруулж ирсэн. Манай гишүүд хүн рүү бус дарга нарт зориулагдсан төсөв гэж үзэн, шүүмжлэлтэй хандаж байгаа нь үнэн. Бүлгийн ажлын хэсэг хуралдаж, маргааш /өнөөдөр/ санал, дүгнэлтээ гаргаж өгнө.Парламентад олонх болж байгаа 42 гишүүн бий. Тэд бүгд дарга. Урьд нь 11 яамтай үйл ажиллагаа явуулж болдог байсан. Гэтэл өнөөдөр 19 сайдтай үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдэнд зориулагдсан л төсөв болсон.
-Гэхдээ та нөхөд хууль зөрчсөн гэж чухам алыг нь хэлээд байгаа юм бэ?
-Монгол Улсын төсвийн хүрээнд яригдаж буй тоо болгон маш тодорхой эзэнтэй, нэр, устай, хэмжээтэй, хэрхэн хэрэгжүүлэх тухай заасан байх ёстой. Гэтэл ирэх оны төсөв байтугай төсвийн тодотголын үеэр ч төсөв бүхлээрээ, дүнгээрээ байх ёстой. Засгийн газар түүнийг нь мэдэж зарцуулчихаад, тайлагнадаг байх нь дээр гэсэн асуудлыг ярьж эхэлсэн. Сүүлийн 20 жилийн хугацаанд шинэ Үндсэн хуулийн дагуу Монголзохион байгуулж ирсэн түүх, хуулиас тэс зөрүү зүйл ярьж эхэлсэн.
-Тэгэхээр хяналтгүй мөнгөний асуудал төсвийн тодотголын үеэс эхэлсэн байх нь ээ?
-Тухайн үед санамсаргүй тэгж яриагүй юм байна гэдэг нь одоо харагдаж байгаа. Төсвийг хяналтгүй, олонх өөрийн дураар бүхэл тоо тавиулж, задаргаагүйгээр зарцуулж, эцэст нь хариуцлага тооцох үндэсгүй болгох санаа агуулж байсан байна. Энэ санаа нь одоо илэрч байгаа бололтой.Сая хүртэл төсвийн төслийн анхны хэлэлцүүлэгийн үеэр ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРХ МЭДЛИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД Л ГЭХЭД  120-иод тэрбум төгрөг чуха.м юунд, хэрхэн зарцуулагдах нь тодорхойгүй, Шинэчлэлийн бодлогын хөрөнгө оруулалт, Засгийн газрын нөөц гэх мэтчилэн урд нь байгаагүй нэр томъёотойгоор ард нь хяналтгүй зарцуулагдах их хэмжээний мөнгөний дүн тавигдаж оруулж ирсэн байсан юм.
-Ингэхэд намын бүлгийн асуудлыг өнөө хэр нь баталгаажуулахгүй байгаад ямар байр суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуулийн дагуу сонгуулийн үр дүнгээр МАН-ын бүлэг байгуулагдчихсан. Өөрөөр хэлбэл, хуульд УИХ-д наймаас дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулна гээд заачихсан. Хүүхэд мэндэлсэн бол хүн гэж явдаг. Хэрвээ бүртгүүлээгүй бол хүн биш гэж хэлдэггүй биз дээ. Түүнтэй л адил. Бүлэг байгуулагдсан. Зөвхөн байгуулагдсан тухай мэдээллийг УИХ-ын дарга чуулганы хуралдаанаар зарлаж өгөхгүй, хууль зөрчөөд байна.
-МАН-ын нөхдийн зүгээс УИХ-ын даргын томилгооноос улбаалан асуудал үүссэн байх аа?
-УИХ-ын чуулганы хуралдааныг насаар хамгийн ахмад гишүүн удирдаж, зохион байгуулна гэсэн хуулийн заалт бий. Үүнийг зөрчин насаар хамгийн ахмад бус гишүүн УИХ-ын чуулганы хуралдааныг заолаж, даргаа томилсон. Тиймээс манай намын бүлэг хууль зөрчсөн үйл ажиллагаанд оролцохгүй гэдэг саналаа хүргүүлсэн. Үүнээс л үүдэж бүлэг байгуулсанд тооцохгүй гэсэн асуудал эхэлсэн.
-Уг нь бүлэг байгуулах болон баталгаажуулах тухай асуудал нэлээд яригдаж байгаа биз дээ. Үр дүн нъ хэрхэх бол?
-Яригдаж байгаа. Харамсалтай нь, УИХ дахь олонхыг бүрдүүлсэн улстөрийн хүчнүүд МАН-ын бүлгийг байгуулахгүй байж байгаад өөрсдийнхөө эрх, ашигт нийцсэн олон хууль, шийдвэрийг гаргаж, батлахаар улайрч байна.Тухайлбал, анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчдөлт оруулсан. Урьд нь байнгын хороог 17-21 гишүүн бүрдүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийддэг байсан. Гэтэл одоо байнгын хороонд 10-16 гишүүн харьяалагдаж, дөрвөн гишүүн Монгол Улсын хувь заяатай холбоотой асуудлыг шийддэг болгон өөрчилсөн. Энэ мэтчилэн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн хууль баталсан.
-Үндсэндээ МАН-ыг бүлэггүй байлгаснаар ямар ч гарцгүй, эсэргүүцэх чадва-гүй болчихлоо?
-Тийм. МАН-ыг бүлэггүй байлган, завсарлага авахуулах-гүйгээо өөосдийн эрх ашигт бүхнийг нийцүүлэх гэсэн оролдлого хийж байгаа хэрэг.
-Бүлэг завсарлага авах боломжгүй байва гэдэг нь гар хөлгүйтэй адил байна шүү?
-Харин тэгж л таараад байгаа юм. Бид энэ талаар байнга хэлж, ярьж байгаа. Гэсэн ч тэд хүч түрээд, биднийг сонсохгүй байна.Олонх өөрсдийн эрх ашигт нийцсэн хууль баталж байгаа нь олон зүйл дээр ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, хууль зөрчиж шийдвэр гаргачихаад араас нь хуулийг засч, залруулж өөрчилж байна. Жишээлбэл, С.Баярцогт Сангийн сайд байхдаа Засгийн газраас Концессийн хуулийг оруулж, батлуулж байсан. Сайдаас буунгуутаа, УИХ-ын гишүүн болоод УИХ батлах ёстой хэмээн дахин оруулж ирсэн.Тэгснээ АН-ынхан олонх болж Засгийн газар байгуулангуутаа дахиад Засгийн газар шийдэх ёстой болчихож байгаа юм. Ердөө өөрсдийнх нь эрх ашигт нийцэж байвал хуулийг өөрчилж байдаг болсон.
-УИХ дахь МАН-ын гишүүд бухимдаж байгаа ч ард нь сонголтоо хийсэн иргэдийг давхар хохироогоод байх юм?
-УИХ дахь МАН-ын гишүүд бүлэггүй байна гэдэг нь бидний төлөө сонголтоо хийсэн, сонгогчдын 40 гаруй хувийг төлөөлж чадахгүй, тэднийг хохироож байгаа юм. Түүнчлэн бүлэггүй байснаар ард түмний эрх ашигт бус олонхийн эрх ашигт нийцсэн хуулиуд л батлагдаж иргэд хохирч байна.
-Цаашид бүлгээ баталгаа-жуулахыя тулд ямар арга хэмжээ авах вэ?
-Анхдугаар чуулган,ээлжит бус чуулган гэж арга саам хийсээр өдийг хүргэлээ. Ээлжит чуулганаар шийдье гээд хоёр талаасаа ажлын хэсэг байгуулан ажилласан. Бүтэн гурван долоо хоног хүлээлээ. Харамсалтай нь асуудлыг ший-дээгүй байна. Тиймээс цаашид бүлгээ байгуулах асуудлыг өөрсдөө хүчтэй тавьж ажиллая гэж бодож, төлөвлөж байгаа.
-Тухайлбал, ямар арга хэмжээ. Арай тэмцлийн хурц хэлбэрт шилжих юм биш биз?
-УИХ дахь МАН-ын 25 гишүүн бүгдээрээ байнгын хороонд харьяалагдах шаард-лагатай байна. Мөн УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөнө. Энэ мэтчилэн хуулийн хүрээнд асуулыг тавина даа.
  
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.