Ч.Улаан: Хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг баталсангүй
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан
2012.09.20

Ч.Улаан: Хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг баталсангүй

Хэрэлдэн хэлэлцэн, бас зодолдон байж хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ. Энэ чуулганы том “гавьяа”  нь төсвийн тодотголыг хэлэлцэж, төсвийн албан хаагчдын цалинг тасалдуулчихгүй өгөх дээр тогтлоо. Харин нөгөө сайхан эдийн засгийн 17 хувийн өсөлт төсвийн тодотголтой авцалдсангүй. Энэ талаар Би өнөөдрийг хүртэл намын гишүүнээрээ байгаа.тайлбарлалаа. Улсын мөнгөний авдарт хэчнээн “юм” байгааг түүнээс тодруулсан юм.

-Төсвийн энэ удаагийн тодотгол хэр бодитой болсон бэ?

-Энэ удаагийн төсвийн тодотгол их онцлог нөхцөлд батлагдсан шүү дээ. Төсвийн орлого их хэмжээгээр тасалдсан учир төсвийн тодотгол хийсэн. Тодотголоор төсвийн орлогыг нэг их наяд гаруй төгрөгөөр буурууллаа. Зарлагыг 500 орчим тэрбум төгрөгөөр хорогдуулсан. Хөрөнгө оруулалтын хувьд нэг ч шинэ юм нэмээгүй. Харин ч 300 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ оноос багасгалаа.

-Засгийн газар авлагатай байна. Авлагаа авахгүй мөртлөө, орлогоо танаад байх юм гэж шүүмжлэх гишүүн байгаа.

-Ер нь Засгийн газарт нэлээд хэмжээний авлага бий. Гэхдээ авлага хоёр том төрөлд хуваагдана. Нэгдэх нь гадаадын зээлийг засгийн газар аваад дамжуулан зээлдүүлсэн зээлийн өр авлага нэлээд байна. Энэ зээлийг авч ашигласан байгууллагууд зээлээ төлөхгүй байгаагаас төсвөөс төлж байгаа. Ингэхээр төсөв давхар ачаалал авч байгаа юм. Хоёрдугаарт, Засгийн газарт богино хугацааны авлага байна. Аргагүй нөхцөлд төсвөөс зээл өгсөн. Жишээ нь, аймаг орон нутагт тодорхой төсөл арга хэмжээнд өгсөн зээлээ аваагүй байна.

-Хэдий хэмжээний…

-100 тэрбум гаруй төгрөгийн авлага. Эдгээр өрний араас хөөцөлдөж байгаа.

-“Алтан дорнод Монгол”-ын өрөө аваач гээд байх юм. Авч болдоггүй юм уу?

-Тэр бол Засгийн газрын авах өр. Би өнөөдрийг хүртэл намын гишүүнээрээ байгаа. Одоогоор найман тэрбум төгрөгийн өрийг барагдуулаад байгаа. Жил жилд төлөх графикийнхаа дагуу л төлж байгаа.

-“Хүний хөгжил сан”-гийн мөнгийг тараахын тулд томоохон татвар төлөгч аж ахуй нэгжүүдээс урьдчилгаа татвар авчихсан. Оюутолгой урьдчилгаа төлбөр өгсөн болохоор өгөх татвартаа шингээнэ, бүр хүүтэй, хүүгийн хүүтэй шимтгэнэ. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс 100 тэрбумын татварын урьдчилгаа авсан. Уул уурхайн эдгээр том компаниудын татваргүйгээр төсөв хангалттай бүрдэх үү?

-Ер нь “Хүний хөгжил” сангийн мөнгө тэр аяараа урьдчилгаа төлбөр дээр тогтож байна гэж хэлж болно. “Эрдэнэс MGL”, Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтээс урьдчилгаа төлбөр авсан. Хүний хөгжил сан байгуулагдсан гурван жилийн хугацаанд нэг их наяд 900 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт хийгдсэн байдаг. 21 мянга, зарим ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг сая төгрөг,  дээр нь оюутны төлбөр, багахан хэсэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн санхүүжилтэд явсан. Нэг их наяд гаруй төгрөгийн өр гэсэн үг.  Энэ өрийг Засгийн газар төлж барагдуулах ёстой.

-Хамаг томоохон компаниудынхаа татварыг авчихаар улс оронд олигтой мөнгө оруулах татвар төлөгч үлдэв үү гэж асуух гээд байна л даа.

-Үлдэлгүй яахав, аж ахуй нэгжүүд байж л байгаа биз дээ.

-Бас 21 мянган төгрөгөө аваагүй хоцорсон иргэдийн асуудал бий. С.Эрдэнэ гишүүн, сайд бол өгнө л гээд байгаа…

-Сайд нарыг хооронд нь цохилдуулаад байх сонин биш л дээ. Бодит байдал дээр бол 21 мянган төгрөгийг өгөхөд 354 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Хүний хөгжил сан”-гаас өгөхөөр төлөвлөсөн. Энэ мөнгийг бүрэн өгч дууссан. Гэтэл амьдрал дээр 21 мянган төгрөгөө аваагүй үлдсэн хүмүүс мэр сэр байна. Энэ асуудлыг бид судалж байна. Хэдэн хүн, ямар шалтгаанаар хаана аваагүй үлдэв гээд. Судалсны дараа ирэх оны төсөвт суулгах бололцоотой.

-АН-ынхан 21 мянган төгрөгийг өгөхгүй л гээд байсан даа.

-Хатуу байр суурь дээр зогсоод л, хэн ч өгөхгүй гэж хэлээгүй шүү дээ. Ард иргэдээ ялгаварлахгүй байх зарчим л барьж байгаа. Нэг хэсэг нь авчихдаг, нөгөө хэсэг нь аваагүй үлдвэл гомдоно биз дээ. Гэхдээ хэн аваагүй гэдгийг тогтоох ёстой. Нэг сая төгрөгөө аваагүй үлдсэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөхөд 110 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө эхлээд хэрэгтэй байна. УИХ-аас энэ мөнгийг гүйцээж өг гэсэн шийдвэр гарсан. Энэ эх үүсвэрийг олох үүргийг Засгийн газарт өгсөн. Харамсалтай нь асуудлыг бүрэн шийдсэнгүй. Нэг хэсэгт нь эх үүсвэр бий болгох шийдвэр гаргаж өгсөнгүй. МАН-ынхны “санаачлага, хүчин зүтгэлээр” эх үүсвэрийг баталсан тогтоол батлагдсангүй. Хоног хугацаа яваад байдаг, хүмүүс мөнгөө авмаар байдаг… Гэхдээ намрын чуулганаар тодруулах асуудлыг оруулна.

-Эх үүсвэр нь яг хаанаас юм бэ?

-Төсвийн тодотголд мөнгийг нь, гарах зардлыг нь тусгасан. Эх үүсвэрээ ингэж бүрдүүлье гэж орохоор баталж өгсөнгүй. Эх үүсвэргүй мөнгө. Нэг амаараа өгөх хэрэгтэй гээд баталчихлаа. Нөгөө талд өгөх мөнгийг нь баталсангүй.

-Хүүхдийн мөнгөний эх үүсвэр харин юу билээ.

-Бас адилхан баталсангүй.

 

Би өнөөдрийг хүртэл намын гишүүнээрээ байгаа.