Тавантолгойн нүүрсний олборлолтыг энэ жил гурван сая тоннд хүргэнэ
Үнэт цаасны тухай хууль батлагдахгүй удааширч байгаагаас Тавантолгойн IPO-г хийх баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах процесс төмөр зам тавих хэлэлцээр зэрэг нь хойшлогдож байгаа гэнэ.
Улмаар Тавантолгойн IPO гаргах ажил хойшлогдсоноос уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулахад 400 сая ам.доллар шаардлагатай болсон байна.
Тавантолгойд эхний ээлжинд 200 сая ам.доллар шаардлагатай байгаа бөгөөд олон улсын хөрөнгийн зах зээлд IPO-г хэзээ гаргахаас олон зүйл шалтгаалах гэнэ. Дашрамд дурьдахад Тавантолгойн нүүрсний олборлолтын хэмжээ 2.5 сая тоннд хүрсэн бөгөөд энэ жил олборлолтыг гурван сая тоннд хүргэхээр зорьж байгаа аж. Харин ирэх жилээс олборлолтыг хоёр дахин нэмэгдүүлж зургаан сая тоннд хүргэх гэнэ.