Тавантолгойн үнэт цаас айргын тавд багтаж байна
2012.03.26

Тавантолгойн үнэт цаас айргын тавд багтаж байна

Үнэт цаасны арилжаа сонирхогч та бүхэндээ Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногын арилжааны тоймыг хүргэе. 2012 оны 03 сарын 19-нөөс 3 сарын 23-ны хооронд МХБ дээр 5 удаагийн арилжааг явуулж, 72 ХК-ийн 757.4 мянган ширхэг хувьцааг 634.8 сая төгрөгөөр арилжсан байна. “Жаст агро” компанийн “Монгол мах” бондын хоѐрдогч зах зээлийн арилжаагаар нийт 17.5 мянган ширхэг бондыг 174.6 сая төгрөгөөр арилжлаа. ТОР-20 индекс 21742.96 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 201.94 нэгжээр буюу 0.94 хувиар өссөн байна.

Индексийн сагсад багтах Монгол шилтгээн /6.9%/, Женко тур бюро /6.8%/, Улаанбаатар ЗБ /5.9%/, Таван толгой /3.5%/, УИД /2.8%/, АПУ /2.3/, Баянгол ЗБ /1.3%/, Багануур /0.6%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 17.2 тэрбум төгрөгөөр буюу 0.8 хувиар өсч, 2 их наяд 121.1 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Ханын материал /32.2%/, Эрээн сав /31.9%/, Чацаргана /25.0%/, ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Эрдэнэт хүнс /27.6%/, Монгол савхи / 17.9%/, Их барилга / 15.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 72 үнэт цаас арилжигдсанаас 36 үнэт цаасны ханш өсч, 24 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /263.4 мянган ширхэг/, Оллоо / 185.5 мянган ширхэг/, Хөх ган / 156.3 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Шарын гол / 159.6 сая төгрөг/, АПУ / 102.9 сая төгрөг/, Таван толгой /79.5 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна. Ийнхүү Тавантолгойн үнэт цаас айргын тавд багтаж байна.
Эх сурвалж
Монголын хөрөнгийн бирж
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.