Дэлхийн банк 10 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүллээ
2012.03.16

Дэлхийн банк 10 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүллээ

Дэлхийн Банк Манай Улсын сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролыг дэмжихэд зориулж 10 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох болсноо мэдэгдлээ.

Буцалтгүй тусламжийг Боловсролын төлөөх дэлхийн түншлэл сангаас санхүүжүүлэх бөгөөд Монгол Улсад хөгжлөөр хоцорч яваа орон нутгийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх насны боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.

Дэлхийн банкны Монгол, Хятад болон Солонгос улс хариуцсан захирал Клаус Роланд "Монгол Улсад ядуурлыг бууруулахад сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулах нь чухал ач холбогдолтой юм. Энэхүү төслийн хүрээнд хүүхдүүд боловсрол эзэмшиж, амьдралаа авч явахад шаардлагатай танин мэдэхүй, нийгмийн ур чадварыг эзэмших болно" гэлээ.

Эх сурвалж
Улстөрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.