2012.03.09
Зээлийг шалгуургүйгээр олгоно
Өнгөрсөн лхагва гаригт Үндэсний мэдээллийн төвд "Өрх гэр бүлийг үйлдвэржүүлэх үндэстний хөдөлгөөн"-өөс хэвлэлийн бага хурал зарлав.
"Маргаашаас бид сайхан амьдрах ёстой" уриан дор хоёр үе шаттай ажлыг хийхээр төлөвлөсөн тухайгаа ярив. Энэхүү ажлын эхлэл болох 50 өрх айлыг нэгтгэн компани болгох, барьцаагүй, хүүгүй зээл олгохоор болжээ.
Ийнхүү нэгтгэсэн айлуудын газрын хэмжээ 6,3 га болох аж. Энэ хэмжээний газарт 60 айлын орон сууц, үйлдвэрийн барилга барих боломжтой гэнэ. Мөн дараагийн ажил нь нүүрсний ордуудыг түшиглэн 20 дулааны цахилгаан станц барих юм байна. Өрх гэр бүлийг үйлдвэржүүлэх үндэсний хөдөлгөөний тэргүүн Х.Дамбасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Зээлийг ямар шалгуураар өгөх вэ?
-50 өрх айлын иргэн бүрт найман сая төгрөгийн зээл олгоно. Энэ нь дунджаар 22,4 их наяд төгрөг. Эхлээд хамтран ажиллах санамж бичигт айлууд гарын үсэг зурна. Ямар нэг шалгуур байхгүй. Газрын зөвшөөрөл болон барилгын зураг төслийг долоо хоногийн дотор гаргах юм.-Ямар хугацаа шаардагдах бол?
-Эхнийх нь 2012-2016 он хүртэл хэрэгжих бөгөөд дараагийн ажлыг 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.-Санхүүжилтийг хаанаас гаргах вэ?
-Бид хэрэггүй зүйлд зарцуулах мөнгөө хэрэгцээтэй байгаа барилга, байшин барихдаа зарцуулах хэрэгтэй байна. Тиймээс энэ удаагийн сонгуульд бидний төлөөлөл оролцох ёстой гэж үзэж байгаа. Учир нь бидний хийж буй ажлыг төрөөс дэмжиж ажиллахгүй бол хэрэгжилт нь бүрхэг болно. Эдийн засгийн форумын үеэр бидний тавьж буй зорилтыг огт ярихгүй байна. Тиймээс бид ард түмэн өөрсдөө сэтгэж хийх нь зүйтэй юм.Нийтлэлч
Д.Оюунчимэг
Эх сурвалж
Зууны мэдээ
Д.Оюунчимэг
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.