2012.03.01
“Хорин сая бээлийний эзэн”
Хорин сая бээлийг бүх л амьдралынхаа турш үйлдвэрлэсэн, Савхи эдлэлийн үйлдвэрт 40 жил ажилласан энэ хүнийг Г.Ирвэс гуай гэдэг. Тэрээр 2003 оноос “Эби” ХХК үйлдвэрээ нээжээ. Анх хоёр ажилчинтай нээж байсан бол одоо зургаан ажилчинтай. Жилд 20-25,000 бээлий үйлдвэрлэдэг ажээ. Тэрээр яг одоо бээлийнийхээ дотрыг эсгэж байгаа бөгөөд өдөрт 100-гаад бээлий үйлдвэрлэдэг гэсэн. Савхин бээлийг цагт гурав орчим бээлий хийдэг. Эсгэнэ оёно гээд их ажилтай.
Өнгөө оёно, гоёлоо оёно, дотроо тааруулна гээд ажил мундахгүй дээ хэмээн ярьж байлаа. Түүний компаниас аймгууд болон Орос руу худалдаа хийдэг наймаачид бээлий захиалгаар оёулдаг ажээ. Тэрээр Засгийн газраас хоёр ч удаа нэг хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 20 сая төгрөгийн зээл авч байсан бөгөөд зээлээ амжилттай төлж, үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг шинэчилж чадсан байна. Үнэхээр ч Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээ нэмэгдсэн баримт бий. Жижиг дунд үйлдвэрийн зээлийн сангийн судалгаанаас үзэхэд: 2006, 2007 онд нэг тэрбум, 2008 онд 850 сая төгрөг хуваарилж байсан бол 2009 онд 30,8 тэрбум болж 3 дахин огцом ихэсчээ. Харин 2010 онд 30 тэрбум төгрөг, 2011 онд 150.0 тэрбум болж Засгийн газрын үндсэн чиглэлд, 2012 онд 30.0 тэрбум төгрөг байхаар тусгагдсан байна. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн их саад бэрхшээл болсон санхүүгийн асуудлыг шийдэхэд жинтэй хувь нэмэр оруулах нь гарцаагүй юм.
Зээлийн хэмжээ ихэссэнээр иргэдийн идэвхи ч нэмэгдэж байгаа бөгөөд тухайлбал 2009 онд олгогдсон 30.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 187,0 тэрбум төгрөгийн 4595 төсөл ирсэнээс 1642 аж ахуйн нэгж /ААН/, иргэд зээлд хамрагдаж, 397 үйлдвэр шинээр байгуулагджээ. Түүнчлэн дахин нэг тоо хэлэхэд 1162 аж ахуйн нэгж техник технологи, тоног төхөөрөмжөө шинэчилж, энэ бүхний үр дүнд 5568 ажлын байр шинээр бий болж, 18700 мянган ажлын байр хадгалагдаж ажилгүйдлыг багасгах, ядуурлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлсэн байх юм. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бол “Мууран хүмүүс” Дэлхий дээр дөрвөн төрлийн хүмүүс байдаг тухай Кембрижийн их сургуулийн нэгэн сонирхолтой судалгаа бий. Эхнийх нь дэлхий дээр эргэлдэж буй бүх хөрөнгөний 70 хувийг атгаж байдаг хүмүүс бол мууран ангилалд ордог аж. Эдгээр хүмүүс нь өөрийн гараар, оюун ухаанаараа хүссэн зүйлээ үйлдвэрлэж, бүтээдэг, шинийг санаачилж, шинийг бүтээдэг хүмүүсийг хэлдэг гэжээ. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэгчид бол мууран ангиллын хүмүүс. Чухам тэд л улс орны хөгжлийг жинхэнэ утгаар нь тодорхойлж чадна.
Харин тэднийг ийнхүү өсч өндийхөд нь төр засгийн зүгээс нэг дэмжээд өгчихсөн байхад унана л гэж байхгүй.Манай нийтлэлийн гол баатар Г.Ирвэс гуай ч гэсэн дээрх ангиллын хүн. Тэрээр бага залуугаасаа л бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд тэтгэвэрт гарсан ч бээлийгээ орхисонгүй. Тэрээр хэлэхдээ саяхан батлагдсан барьцаагүй зээл олгох болсонд их баяртай байгаа гэсэн. Гэхдээ тэрээр нэг зүйлээс эмээж байгаа. Он гарснаас хойш арьс ширний үнэ өсч байгаа нь асуудал болоод байна. Түүнээс чухам арьс ширний жижиг дунд үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжих ёстой талаар асуухад: “Төр засаг арьс ширийг яг ноос шиг урамшуулалтай болгож үйлдвэрүүдээ хөгжүүлмээр байна. Хоёрдугаарт арьс ширний түүхий эдээ урагшаа гаргахаа багасгах хэрэгтэй” гэсэн нь бас нэгийг бодогдуулна. Үүнээс гадна бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна Итали, Германаас тоног төхөөрөмж оруулж ирж үйлдвэрлэгчдэд зээл болгож өгөх хэрэгтэй. Ингэснээр дараа нь зээлээ төлж чадахгүй бол тэрийг нь буцаагаад авчихад эрсдэл багатай, аль аль талдаа ашигтай байж болох юм. Ингэвэл жижиг дунд үйлдвэрлэл түргэн хөгжих боломжтой.
Түүнчлэн арьс ширэнд ноос, ноолууртай адилхан урамшуулал өгөөд эхэлвэл түүхий эдийн үнэ ханш буурч, дотооддоо импортын бээлийнээс хямд бээлий үйлдвэрлэх боломжтой юм. Энэ нь цаашлаад арьс ширний үйлдвэрлэгчдэд үр шимээ өгч эхэлнэ” хэмээсэн нь арьс ширэн эдлэлийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч мянга, мянган хүмүүсийн дуу хоолой гэлтэй.
Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл авах, зээлийн хэмжээ нэмэгдэх, зээлийн хүү буурах, санхүүгийн дэмжлэгт тулгуурлан хөгжих боломжоор хангагдаж байгаа” хэмээсэн. Ингэснээр Г.Ирвэс гуай одоо 5 жилийн хугацаатай зээл авч өөрийн газраа өргөжүүлэх боломжтой болсон гэсэн үг.
Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Д.Мөнхжаргалаас арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд яг өнөөдөр тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Тэрээр ийнхүү ярьсан юм. “Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч манай гишүүдийн 60-70-аад хувь нь подвальд үйл ажиллагаа явуулж байна. Тэнд ажиллахад олон асуудал үүсдэг. Ус алддаг, агаар байдаггүй, их дуу чимээ гаргадаг, үнэр танар ихтэй гээд айлууд ад шоо үздэг. Зориулалтын үйлдвэрийн байр байдаг бол хичнээн амар вэ. Манай арьс ширний боловсруулах үйлдвэрүүдийг чадваржуулж, үүнээс гадна арьс ширэнд ноос ноолууртай адилхан урамшуулал өгдөг болгомоор байна. Монголд 10 сая малын арьс байна. Энийг болж өгвөл бид нар бүгдийг нь ашиглаад сайхан арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэчихвэл ашигтай ажиллана. Болдог бол хаачихмаар байна. Одоохондоо гадагшаа гаргахыг хаачихаар арай болохгүй. Түүхий арьсыг бид нар шууд авахад технологи дутдаг.
Үүнээс гадна гурван жилийн өмнөөс манай бээлий үйлдвэрлэгчдэд нэгэн бэрхшээл гарч ирсэн нь хятадаас манайхтай адилхан арьсан бээлий орж ирэн зах зээлийг булаах болсон явдал. Хятад бээлийг наймаачид Эрээнээс 20 юаниар худалдаж аваад энд хоёр дахин нугалаад зарж байна. Зарагдахгүй бол хямдруулах боломжтой. Ийм янзаар 5000 бээлий оруулаад ирэхэд дотоодын үйлдвэрүүдийг цохиод хаячихна. Манай холбооны зүгээс Бээлий төсөл боловсруулж үзсэн. Монголын арьсан бээлийгээр Оросын зах зээлийг хангая гээд судалсан. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд тоног төхөөрөмжийг нь өгөөд бээлий оёулахаар бэлтгэж байсан. Гэхдээ төсөл маань зогсчихсон. Яагаад гэвэл зах зээл нь эргэлзээтэй болж байна. Хятад хүчтэй өрсөлдөгч байгаа учраас эхлээд ядаж л дотоодынхоо зах зээлийн хангачихья гээд ярьж байгаа.
“Хос үйл” компаний захирал Нямдорж: “Бид Хятад бээлийнд цохигдож байна. Хямдхан дотоодын үйлдвэрийн арьс аваад хийсэн ч хамгийн доод тал нь нэг савхин бээлий 7000 төгрөгт гарч байна. Импортын арьс үнийн хувьд дотоодынхоос хямд байгаа. Дотоодын арьс маш сайн боловсруулья гэвэл маш их химикат хэрэглэдэг. Ингэх боломж байгаа ч боловсруулалт ихсэх тусам үнэ нь өндөр болдог.
Арьс ширний холбоо Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтраад 150 тэрбум төгрөгний дүнтэй засгийн газрын хөнгөлөллэтй зээл зөвхөн арьс ширний салбар олгуулахаар төсөл боловсруулаад явж байгаа. Яамандаа анхан шатны хэлэлцээрүүд тохирчихоод байгаа. Төсөл хөтөлбөрөө засгийн газрын холбогдох хүмүүстэй уулзаад ойлгуулах хэрэгтэй байгаа ажээ. Таван жилийн дараа гэхэд 13,000 ажлын байр нэмэгдэнэ гэж тооцоолсон хэмээн Мөнхжаргал гуай хэлсэн юм. Тэрээр үүнээс гадна нэгэн сонирхолтой зүйлийг ярьсан. Тэрээр хэлэхдээ : “Уул уурхай хэтэрхий хөгжөөд хамаг салбарыг дагуулж байна. Манай холбоо монгол уул уурхайн үндэсний ассоциацитай түнш байдлаар ажилладаг. Хамгийн наад захын хэрэглээнд арьсан цүнхийг нь манай гишүүн “Онли ван” ХХК үйлдвэрлээд нийлүүлдэг болчихсон. Одоо 3 сарын 20-ны үеэр “Safety first” гээд уул уурхайн ханган нийлүүлэгч байгууллагын үзэсгэлэн болно. Үзэсгэлэнд манайхаас “Хос аз”, “Батмандах ирээдүй” ХХК байгууллагууд орно. Манайхаас хамгаалалттай гутал, бүс зэргийг уул уурхайн компанид нийлүүлэх боломжтой. Төр засаг дэмжих 103 дугаар тогтоол гарсан нь үр дүнгээ өгч байна.
Үйлдвэржүүлэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн чадавхийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоолоор тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдээс худалдан авах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг батлан гаргасан.Нэгдүгээрх нь дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах бодлого гаргах хүсэлтийн дагуу Засгийн газрын 103 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа дотооддоо үйлдвэрлэсэн 38 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд худалдан авах жагсаалт баталсны дагуу 2011 онд 38 нэр төрлийн 20 сая ширхэг 10.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлвэрлэсэн бүтээгдэхүүнээс худалдан авсан байна.
Эдийн засгийн эх үүсвэрийг шийдэж өгөөч гэх жижиг дунд үйлдвэрлэгчдийн хоёр дахь хүсэлт биеллээ олжээ.Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан хэмээн дурджээ. Үүний үр дүнд: “Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай” хууль батлагдсан. Энэхүү хууль нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг “лизинг”-ээр авах, тоног төхөөрөмжөө барьцаалан зээл авч үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг бүрдүүлжээ. “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” болон “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль тус тус батлагдсан. Хууль гарсантай холбогдуулан Засгийн газрын 2009 оны 316 дугаар тогтоолоор ЖДҮ-ийн 680 нэр төрлийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг батлуулан хэрэгжүүлсэн ажээ. 2009 онд хууль батлагдсанаас өнөөг хүртэл 2,2 тэрбум төгрөг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт ЖДҮ эрхлэгчид эдэлсэн судалгаа байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа зээлийн дээд хэмжээ 50 сая байсныг 500 сая төгрөгт хүргэсэн тухай Жижиг дунд үйлдвэрлэлийн улсын зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд хэлсэн.
Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд татварын бодлогын дэмжлэг үзүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас 2012 оныг дуустал чөлөөлж байгаа. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хүрээнд газар, тариалан, ойн аж ахуйн зориулалттай болон гурилын үйлдвэр, усалгааны техник тоног төхөөрөмж, үр бордоо, хор гербицидийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас, тэдгээрийг дотоодод борлуулсан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас 2016 оныг дуустал чөлөөлөх шийдвэрийг гаргасан нь үнэхээр таатай мэдээ юм. 2011 оны байдлаар 1620 гаруй аж ахуйн нэгж, иргэн 12,9 тэрбум төгрөгийн Гааль болон НӨАТ-ын хөнгөлөлт эдэлжээ. Харин лизингийн үйлчилгээнд 2,0 тэрбум төрөгийн эх үүсвэр бүрдүүлж, 2011 оны байдлаар 17 аж ахуйн нэгж, иргэнд 958,8 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг “Хас лизинг” болон “NVC”ХХК-уудаар дамжуулан олгосон байх юм. Мөн Үйлдвэрлэлийг дэмжихийн тулд Монгол Улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэсэн, үйлдвэрлэн борлуулсан үйл ажиллагаанаас олсон орлогыг аж ахуйн нэгжийн болон хувь хүний, нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлжээ. Мөн өнгөрсөн жилээс аж үйлдвэрийн бодлого боловсруулан зах зээлд шилжсэнээс хойш анх удаа түүхийн эдээс эцсийн үйлдвэрлэл хүртэлх гинжин холбоог бий болгохыг дэмжиж ажиллаж, энэ хүрээнд ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулан 100 тэрбум төгрөгийн, хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээд, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд 50 тэрбум төгрөгийн, жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан 150 тэрбум төгрөгийн буюу нийт 300 тэрбум төгрөгийг 5 жилийн хугацаатай зээлийн эх үүсвэрийг Засгийн газар бонд гарган бүрдүүлжээ.
“Ний нуугүй хэлэхэд би бурхан болохоосоо өмнө 10 хэдэн оёдлын орчин үеийн машинтай. Сайхан жижиг үйлдвэр байгуулчихья гэж боддог. Хэрвээ би тэгэж чадах юм бол энэ үйлдвэрийг миний үр хүүхэд аваад явна уу, найз нөхөд аваад явна уу онц биш. Хамгийн гол нь би эцсийн эцэст монголын гэсэн брэнд бээлийг үйлдвэрлэх нь миний гол зорилго биелнэ” хэмээн хорин сая бээлийний эзэн Г.Ирвэс гуай хэлсэн юм. Жижиг дунд үйлдвэр нь зах зээлийн нөхцөлд өрсөлдөөнийг бий болгож, эдийн засгийн өсөлтийг хурдасгахад гол үүрэг гүйцэтгэдэг. Өрсөлдөөний явцад том аж ахуй нэгж болон өсөж дэвжих, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай үйлдвэр болон өргөжих үндэс суурь болдог нь аль хэдийнэ батлагдчихсан зүйл. Тиймээс жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх эдийн засгийн зайлшгүй шаардлагатай. Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжсэнээр хүн амын хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдэл ядуурал буурах нийгмийн болоод эдийн засгийн маш чухал нөлөөтэй юм. Өнөөдөр 20 сая бээлий үйлдвэрлэчихсэн Г.Ирвэс гуайгийн подвальд эрхэлж байгаа энэ бизнес нь улс орны олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тухайлбал хүн амын өргөн хэрэгцээний барааны үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, аймаг сумдын төвийг хөгжүүлэх, ажиллах хүчний илүүдлийг багасгаж хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг бий болгоход ихээхэн үүрэгтэй байдаг. Манай ороны хувьд импортонд тулгуурласан улс боловсруулах үйлдвэрлэл тал дээр ихээхэн анхаарах нь зүйтэй бөгөөд энэ нь валютын ханшны өөрчлөлтөөс хамааралтай орны хувьд эдийн засгийн бие даасан байдлыг хадгалахад боловсруулах үйлдвэрлэл ихээхэн чухал үүрэгтэй юм.

Мууран хүмүүст тулгамдаж буй асуудал
Жижиг дунд үйлдвэрлэлийн талаар явуулсан МҮХАҮТ-ийн 2009 оны 9 аймаг 584 аж ахуй нэгжид хийсэн судалгаанаас авч үзье. Судалгаанд хамрагдагсадын 71.1 хувь нь худалдаа эрхэлдэг бол 19.6 хувь нь үйлчилгээ, 9.3 нь ямар нэг хэмжээгээр үйлдвэрлэл эрхэлдэг байна. Тэдгээр хүмүүст тулгамдаж буй асуудлаа ийнхүү нэрлэжээ. Үүнд: Төлбөр хураамж татвар өндөр гэж 55 хувь, төрийн зохицуулалт 33.2 хувь, санхүүгийн бэрхшээл 42.5 хувь, зээлийн өндөр хүү 31.2 хувь гэж тус тус үзжээ. Үүнээс үзэхэд татварын орчин их дарамт болдог нь ойлгомжтой байна. Харин 2012 оны нэгдүгээр сард болсон ЖДҮ улсын зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ: “Зээлийн хугацааг 3 жил байсныг 5 жил, хүүг жилийн 12 хувьтай байсныг 7 хувь болгох зэрэг санхүүгийн хөнгөлөлтүүдийг бий болгожээ. 2006-2008 онуудад 3 тэрбум төгрөгийн төсвийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлттэй зээл олгож байсан бол 2009-2010 онуудад энэ үзүүлэлт 60 тэрбум болон нэмэгдэж эргэн төлөлтөөс зээл олгох боллоо.Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл авах, зээлийн хэмжээ нэмэгдэх, зээлийн хүү буурах, санхүүгийн дэмжлэгт тулгуурлан хөгжих боломжоор хангагдаж байгаа” хэмээсэн. Ингэснээр Г.Ирвэс гуай одоо 5 жилийн хугацаатай зээл авч өөрийн газраа өргөжүүлэх боломжтой болсон гэсэн үг.
Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Д.Мөнхжаргалаас арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд яг өнөөдөр тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Тэрээр ийнхүү ярьсан юм. “Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч манай гишүүдийн 60-70-аад хувь нь подвальд үйл ажиллагаа явуулж байна. Тэнд ажиллахад олон асуудал үүсдэг. Ус алддаг, агаар байдаггүй, их дуу чимээ гаргадаг, үнэр танар ихтэй гээд айлууд ад шоо үздэг. Зориулалтын үйлдвэрийн байр байдаг бол хичнээн амар вэ. Манай арьс ширний боловсруулах үйлдвэрүүдийг чадваржуулж, үүнээс гадна арьс ширэнд ноос ноолууртай адилхан урамшуулал өгдөг болгомоор байна. Монголд 10 сая малын арьс байна. Энийг болж өгвөл бид нар бүгдийг нь ашиглаад сайхан арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэчихвэл ашигтай ажиллана. Болдог бол хаачихмаар байна. Одоохондоо гадагшаа гаргахыг хаачихаар арай болохгүй. Түүхий арьсыг бид нар шууд авахад технологи дутдаг.
Үүнээс гадна гурван жилийн өмнөөс манай бээлий үйлдвэрлэгчдэд нэгэн бэрхшээл гарч ирсэн нь хятадаас манайхтай адилхан арьсан бээлий орж ирэн зах зээлийг булаах болсон явдал. Хятад бээлийг наймаачид Эрээнээс 20 юаниар худалдаж аваад энд хоёр дахин нугалаад зарж байна. Зарагдахгүй бол хямдруулах боломжтой. Ийм янзаар 5000 бээлий оруулаад ирэхэд дотоодын үйлдвэрүүдийг цохиод хаячихна. Манай холбооны зүгээс Бээлий төсөл боловсруулж үзсэн. Монголын арьсан бээлийгээр Оросын зах зээлийг хангая гээд судалсан. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд тоног төхөөрөмжийг нь өгөөд бээлий оёулахаар бэлтгэж байсан. Гэхдээ төсөл маань зогсчихсон. Яагаад гэвэл зах зээл нь эргэлзээтэй болж байна. Хятад хүчтэй өрсөлдөгч байгаа учраас эхлээд ядаж л дотоодынхоо зах зээлийн хангачихья гээд ярьж байгаа.
“Хос үйл” компаний захирал Нямдорж: “Бид Хятад бээлийнд цохигдож байна. Хямдхан дотоодын үйлдвэрийн арьс аваад хийсэн ч хамгийн доод тал нь нэг савхин бээлий 7000 төгрөгт гарч байна. Импортын арьс үнийн хувьд дотоодынхоос хямд байгаа. Дотоодын арьс маш сайн боловсруулья гэвэл маш их химикат хэрэглэдэг. Ингэх боломж байгаа ч боловсруулалт ихсэх тусам үнэ нь өндөр болдог.
Арьс ширний холбоо Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтраад 150 тэрбум төгрөгний дүнтэй засгийн газрын хөнгөлөллэтй зээл зөвхөн арьс ширний салбар олгуулахаар төсөл боловсруулаад явж байгаа. Яамандаа анхан шатны хэлэлцээрүүд тохирчихоод байгаа. Төсөл хөтөлбөрөө засгийн газрын холбогдох хүмүүстэй уулзаад ойлгуулах хэрэгтэй байгаа ажээ. Таван жилийн дараа гэхэд 13,000 ажлын байр нэмэгдэнэ гэж тооцоолсон хэмээн Мөнхжаргал гуай хэлсэн юм. Тэрээр үүнээс гадна нэгэн сонирхолтой зүйлийг ярьсан. Тэрээр хэлэхдээ : “Уул уурхай хэтэрхий хөгжөөд хамаг салбарыг дагуулж байна. Манай холбоо монгол уул уурхайн үндэсний ассоциацитай түнш байдлаар ажилладаг. Хамгийн наад захын хэрэглээнд арьсан цүнхийг нь манай гишүүн “Онли ван” ХХК үйлдвэрлээд нийлүүлдэг болчихсон. Одоо 3 сарын 20-ны үеэр “Safety first” гээд уул уурхайн ханган нийлүүлэгч байгууллагын үзэсгэлэн болно. Үзэсгэлэнд манайхаас “Хос аз”, “Батмандах ирээдүй” ХХК байгууллагууд орно. Манайхаас хамгаалалттай гутал, бүс зэргийг уул уурхайн компанид нийлүүлэх боломжтой. Төр засаг дэмжих 103 дугаар тогтоол гарсан нь үр дүнгээ өгч байна.
Төр засгаас ямар бодлого шийдвэр барьж байна вэ
Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилт
Үйлдвэржүүлэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн чадавхийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоолоор тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдээс худалдан авах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг батлан гаргасан.Нэгдүгээрх нь дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах бодлого гаргах хүсэлтийн дагуу Засгийн газрын 103 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа дотооддоо үйлдвэрлэсэн 38 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд худалдан авах жагсаалт баталсны дагуу 2011 онд 38 нэр төрлийн 20 сая ширхэг 10.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлвэрлэсэн бүтээгдэхүүнээс худалдан авсан байна.
Эдийн засгийн эх үүсвэрийг шийдэж өгөөч гэх жижиг дунд үйлдвэрлэгчдийн хоёр дахь хүсэлт биеллээ олжээ.Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан хэмээн дурджээ. Үүний үр дүнд: “Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай” хууль батлагдсан. Энэхүү хууль нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг “лизинг”-ээр авах, тоног төхөөрөмжөө барьцаалан зээл авч үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг бүрдүүлжээ. “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” болон “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль тус тус батлагдсан. Хууль гарсантай холбогдуулан Засгийн газрын 2009 оны 316 дугаар тогтоолоор ЖДҮ-ийн 680 нэр төрлийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг батлуулан хэрэгжүүлсэн ажээ. 2009 онд хууль батлагдсанаас өнөөг хүртэл 2,2 тэрбум төгрөг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт ЖДҮ эрхлэгчид эдэлсэн судалгаа байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа зээлийн дээд хэмжээ 50 сая байсныг 500 сая төгрөгт хүргэсэн тухай Жижиг дунд үйлдвэрлэлийн улсын зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд хэлсэн.
Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд татварын бодлогын дэмжлэг үзүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас 2012 оныг дуустал чөлөөлж байгаа. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хүрээнд газар, тариалан, ойн аж ахуйн зориулалттай болон гурилын үйлдвэр, усалгааны техник тоног төхөөрөмж, үр бордоо, хор гербицидийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас, тэдгээрийг дотоодод борлуулсан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас 2016 оныг дуустал чөлөөлөх шийдвэрийг гаргасан нь үнэхээр таатай мэдээ юм. 2011 оны байдлаар 1620 гаруй аж ахуйн нэгж, иргэн 12,9 тэрбум төгрөгийн Гааль болон НӨАТ-ын хөнгөлөлт эдэлжээ. Харин лизингийн үйлчилгээнд 2,0 тэрбум төрөгийн эх үүсвэр бүрдүүлж, 2011 оны байдлаар 17 аж ахуйн нэгж, иргэнд 958,8 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг “Хас лизинг” болон “NVC”ХХК-уудаар дамжуулан олгосон байх юм. Мөн Үйлдвэрлэлийг дэмжихийн тулд Монгол Улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэсэн, үйлдвэрлэн борлуулсан үйл ажиллагаанаас олсон орлогыг аж ахуйн нэгжийн болон хувь хүний, нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлжээ. Мөн өнгөрсөн жилээс аж үйлдвэрийн бодлого боловсруулан зах зээлд шилжсэнээс хойш анх удаа түүхийн эдээс эцсийн үйлдвэрлэл хүртэлх гинжин холбоог бий болгохыг дэмжиж ажиллаж, энэ хүрээнд ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулан 100 тэрбум төгрөгийн, хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээд, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд 50 тэрбум төгрөгийн, жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан 150 тэрбум төгрөгийн буюу нийт 300 тэрбум төгрөгийг 5 жилийн хугацаатай зээлийн эх үүсвэрийг Засгийн газар бонд гарган бүрдүүлжээ.
Ирээдүй
“Ний нуугүй хэлэхэд би бурхан болохоосоо өмнө 10 хэдэн оёдлын орчин үеийн машинтай. Сайхан жижиг үйлдвэр байгуулчихья гэж боддог. Хэрвээ би тэгэж чадах юм бол энэ үйлдвэрийг миний үр хүүхэд аваад явна уу, найз нөхөд аваад явна уу онц биш. Хамгийн гол нь би эцсийн эцэст монголын гэсэн брэнд бээлийг үйлдвэрлэх нь миний гол зорилго биелнэ” хэмээн хорин сая бээлийний эзэн Г.Ирвэс гуай хэлсэн юм. Жижиг дунд үйлдвэр нь зах зээлийн нөхцөлд өрсөлдөөнийг бий болгож, эдийн засгийн өсөлтийг хурдасгахад гол үүрэг гүйцэтгэдэг. Өрсөлдөөний явцад том аж ахуй нэгж болон өсөж дэвжих, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай үйлдвэр болон өргөжих үндэс суурь болдог нь аль хэдийнэ батлагдчихсан зүйл. Тиймээс жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх эдийн засгийн зайлшгүй шаардлагатай. Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжсэнээр хүн амын хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдэл ядуурал буурах нийгмийн болоод эдийн засгийн маш чухал нөлөөтэй юм. Өнөөдөр 20 сая бээлий үйлдвэрлэчихсэн Г.Ирвэс гуайгийн подвальд эрхэлж байгаа энэ бизнес нь улс орны олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тухайлбал хүн амын өргөн хэрэгцээний барааны үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, аймаг сумдын төвийг хөгжүүлэх, ажиллах хүчний илүүдлийг багасгаж хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг бий болгоход ихээхэн үүрэгтэй байдаг. Манай ороны хувьд импортонд тулгуурласан улс боловсруулах үйлдвэрлэл тал дээр ихээхэн анхаарах нь зүйтэй бөгөөд энэ нь валютын ханшны өөрчлөлтөөс хамааралтай орны хувьд эдийн засгийн бие даасан байдлыг хадгалахад боловсруулах үйлдвэрлэл ихээхэн чухал үүрэгтэй юм.
Нийтлэлч
Х.Өнөрсайхан
Х.Өнөрсайхан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.