Хагас коксжсон түлшний үйлдвэр ашиглалтад оруулна
2012.02.20

Хагас коксжсон түлшний үйлдвэр ашиглалтад оруулна

Багануурын нүүрс, ДЦС-II-т түшиглэн байгуулж буй хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр ирэх тавдугаар сард ашиглалтад орох юм байна. Тус үйлдвэрийг "Аморе интернэшнл" компани Оросын "Сибтермо" групптэй хамтран байгуулж байгаа аж. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор 65 мянган ажлын байр шинээр бий болж, жилд 250 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх боломжтой гэнэ.

Ингэснээр гэр хорооллын айл өрхийг бүрэн хангах боломжтой болж буй юм. Одоогоор манай улсад хагас коксжсон нүүрс боловсруулах бага оврын зургаан үйлдвэр байдаг аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.