2010.12.08

Гомдлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв

Иргэний хөдөлгөөний Б.Лхагважав гэгч Сангийн сайдыг «Айвенхоу майнз» компанийн урилгаар Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр очиж хонх цохисон нь ёс зүйгүй хэрэг болсон хэмээн гомдол гаргасан. Уг гомдлыг өчигдөр УИХ-ын Ёс зүйн дэд хороо хаалттай хуралдаанаараа авч хэлэлцзхээр болсон. Хуульд заасны дагуу уг асуудлыг хаалттай авч хэлэлцэх шаардлагатай гэдэг тодорхойлолтыг тус дэд хорооны дарга Г.Баярсайхан гишүүдэд танилцуулсан юм, Энэ удаагийн хурал олонхийн зарчмаар асуудлаа шийджээ.

Өөрөөр хэлбэл Сангийн сайд С.Баярцогт «Айвенхоу майнз» компанийн урилгаар биш, Засгийн газрын томилолтоор явжээ. Тиймээс дээрх иргэний гомдлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. УИХ дахь Ёс зүйн дэд хopoo улстөржиж, туйлширч болдоггүй,   парламентын  олонхийн зарчмыг баримталдаг журмаар асуудлыг ийнхүү шийдсэн гэнэ.

 

Дашрамд сонирхуулахад УИХ-ын Ёс зүйн дэд хороонд Э.Бат-Үүл, Д.Энхбат, Су.Батболд, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Г.Баярсайхан нарын гишүүд харъяалагддаг ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.