Ж.Бат-Эрдэнэ: Өнгөрсөн онд гурилын импортыг тэглэснээр гурилын үнэ баруун бүсэд буусан
2025.05.16

Ж.Бат-Эрдэнэ: Өнгөрсөн онд гурилын импортыг тэглэснээр гурилын үнэ баруун бүсэд буусан

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын дийлэнх олонх гишүүд дэмжээгүй учраас хуулийн төслийг буцаасан. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа. 

Тэрээр "УИХ-аас гаргасан шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Гурилын үйлдвэр дээр тодорхой хэмжээний монопол байгаа. 32 гурилын үйлдвэр ажиллаж байсан ч өнөөдөр яагаад 5-6 үйлдвэр л ажиллаж байгаа юм. Улаанбаатарт байгаа хэдхэн үйлдвэр бүх зах зээлийг атгаж байна.

Өнгөрсөн онд гурилын импортыг тэглэснээр гурилын үнэ баруун бүсэд буусан. 

Гурил, тэжээлийн импортын гаалийн татварыг тэглэснээр 600 мянган хүн ажиллаж байгаа салбар унана гэсэн ойлголт байхгүй. Үүнийг төр зохицуулах ёстой. Би үүний ард гурилын үйлдвэрийн лобби явж байна гэж харж байна. Зах зээлийг тавхан компани атгах ёсгүй" гэв.