Ж.Энхбаяр: 600 мянган ААН-ийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад гутаж, харамсаж байна
2025.05.16

Ж.Энхбаяр: 600 мянган ААН-ийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад гутаж, харамсаж байна

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын дийлэнх олонх буюу 59 гишүүн дэмжээгүй учраас хуулийн төслийг буцаалаа. Ингэснээр “Гурил, тэжээлийн импортын гаалийн татварыг тэглэх хууль” хүчин төгөлдөр хэвээр үлдлээ.

Уг асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр "Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт хараар бичигдэх үйл явдал боллоо. УИХ-ын дарга өөрөө УИХ-ын индэр дээрээс удирдан чиглүүлж байгаад газар тариалан, хөдөө аж ахуйн тулгуур салбар, 600 мянган аж ахуй нэгжийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад гутаж, харамсаж байна. УИХ эх орон ч шийдвэр гаргана гэсэн ч тэгсэнгүй.

Газар тариалангийн үйлдвэрлэл, хаврын тариалалт ид явж байгаа энэ үед Монгол улсад улаанбуудай шаардлагагүй, дотооддоо гурил үйлдвэрлэх шаардлагагүй импортоор хангана гэсэн бодлогыг гаргаж байна.

Өнгөрсөн парламентаар баталсан энэ хуулийн үр дүнд манай улсын тариалалт эрс буурч, гурил үйлдвэрлэл хүчтэй багассан. Олон сая доллароор гаднаас бэлэн гурил, малын тэжээл авсаар байна. Бидэнд ковидын үед авсан сургамж бий.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж, үр дүнд нь газар тариалангийн салбар бүтэн сэргэж, ган зудын эрсдэлээс бүрэн ангижирч чадсан. Энэ бодлогыг дэмжиж Засгийн газар Атрын дөрөвдүгээр аяныг эхлүүлж, улам бүр эрчимжүүлж байгаа энэ үед улаанбуудайг тариулахгүй байх бодлогыг УИХ батлалаа. Энэ бол эх орны үндэсний эрх ашгаас урвасан үйлдэл" хэмээн байр сууриа илэрхийллээ.