2025.05.13

М.Мандхай: Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх шинэ хуультай болно

Тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсад Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ хууль нь төрийн бодлого, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хүчин төгөлдөр үйлчилж буй 27 хууль, бусад холбогдох хууль, тогтоомжуудыг цогц байдлаар харгалзан үзэж, олон талын оролцоог хангаж байгаагаараа онцлог юм.

Гол зорилго нь салбарын бодлогын суурь зарчмуудыг тодорхойлж, бүсчлэл, төрөлжилт, тогтвортой хөгжил, түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэлхээ, өртгийн сүлжээ, хүний нөөц, салбарын бүртгэл, мэдээлэл, хяналт, эрсдэлийн шинжилгээ, үнэлгээ, удирдлага, оролцогч талуудын эрх, чиг үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулах замаар тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, өртгийн сүлжээг үндэсний хэмжээнд хөгжүүлэх, малчин, тариаланчид, фермерүүдийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэж байна.

Энэхүү хууль нь Монголын 500 мянга орчим малчин, тариаланчид, фермерүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдний амьдралыг сайжруулахад чиглэж байгаа бөгөөд ирээдүйн хөгжлийн үндэс суурь болно гэж үзэж байна. Тогтвортой, илүү хүртээмжтэй, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуйн салбарыг хамтдаа хөгжүүлэхэд иргэдийн үнэтэй санал чухал болно.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа