
Ж.Чинбүрэн: ЭМДҮЗ-ийн шийдвэрүүд, сангийн захиран зарцуулалт алдаатай явж ирснийг залруулаарай
Нийгмийн бодлогын байнгын хорооны (2025.04.08)-өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголд ажиллах хараат бус шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Байнгын хорооны энэ сарын 01-ний өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн боловч хараат бус шинжээчид нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын гишүүд дэмжээгүй юм. Иймд энэ сарын 07-ны өдөр хийх байсан нэр дэвшигчдийн сонсголыг хойшлуулж 14-ний өдөр зохион байгуулахаар товлоод байна.
НДҮЗ болон ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргаж, сонсголд танилцуулах шинжээчийг шалгаруулах тухай зарыг хуулийн дагуу олон нийтэд нээлттэй түгээсний дагуу МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор, ШУА-ийн Бага чуулганы гишүүн Ч.Энхбаяр, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Л.Хоролсүрэн нар саналаа ирүүлсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: