2025.05.15
Б.Найдалаа: Бизнесийн орчныг сайжруулах талаар жил бүр ярьж, байнга төлөвлөгөөнд ордог. Гэхдээ бодитой үр дүн гардаггүй
УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдөр “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
Энэ төлөвлөгөөнд эмч багш нараас бусад төрийн албан хаагчийн тоог 9%-аар бууруулна гэсэн байна. Сайн тоо байна. Тодорхой төлөвлөгөө байна. Төрийн албан хаагчийн тоо, эмч багш нараас бусад нь яг хэд байгаа юм бол. Тэгээд 2026 оны сүүл гэхэд 9%-аар буурах нь. Цахимжуулаад, цомхотгох юм уу ямар төлөвлөгөөтэй байгаа юм бол, үүнийг тодруулж өгөөч. 2025 онд энэ жилийн төлөвлөгөөнд төрийн албан хаагчийн тоог бууруулна гэсэн ажил байгаа билүү, тэр нь хэд байгаа билээ. Үүний ажлын хэсгээс тодруулж өгвөл их сайн байна.
Хоёрт, мега төсөл гэж 14 төсөл ноднин баталсан. Жил орчим боллоо. Гадаад, дотоод орчин, эдийн засгийн нөхцөл байдал өөр болж байна. Үүн дээр ямар нэгэн эрэмбэсэн зүйл эрэмбэлэх төлөвлөгөө байгаа юу? Жишээлбэл хиймэл дагуулын төслийг хийх хэвээрээ юу. Ийм нөхцөл байдалд энэ том мега төслийг хэт ингээд шүтээд явах нь, өөрөө эдийн засгийг тогтоох макро орчныхоо нөхцөл байдлыг нөгөө ханшийн тогтвортой байдал, инфляцыг буруу тийш нь залах аюултай. Тэгэхээр ямар нэгэн байдлаар эрэмбэлэх, тэмүүлэл процесс ажиллагаа байх ёстой гэж санагдаад байгаа юм.
Гуравт, бизнесийн орчныг сайжруулах талаар жил бүр ярьж, байнга төлөвлөгөөнд ордог. Гэхдээ хэзээ ч бодитой үр дүн гардаггүй нэг ажил. Энэ төлөвлөгөө дээр "эдийн засгийн эрх чөлөө" гээд маш ерөнхий нэрээр орчихсон байна. Татвар дээр ямар шинэчлэл хийх гэж байгаа юм. Ер нь бизнес эрхэлж байгаа хүмүүст тэр эрх чөлөө гээд байгаа бизнесийн орчин нь яг юун дээр мэдрэгдэхүйц хийгдэх ажил 2026 онд төлөвлөж байна.
Түүний асуултад сайд нар хариуллаа.

Сэтгүүлч