Уулзалтаар хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд санал солилцлоо
2025.03.24
Олон улсын харилцаа

Уулзалтаар хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд санал солилцлоо

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Эрхэмсэг ноён Линдзи Хойлтой Уэстминстерийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа УИХ-ын Тамгын газар, Парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Линдзи Хойл хоёр орны парламентын хувьд түүхэн айлчлал болж буйг тодотгоод цаашид хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байна.

Мөн Британийн Парламентын цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаныхантай уулзлаа.

Уулзалтаар цахим засаглал, цахим парламент, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Мөн Олон Улсын Парламентын Холбооны Британийн бүлгийн дарга Фабиан Хамилтон бараалхлаа. Уулзалтаар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр харилцан санал солилцоод байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан