
2025.02.28
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛТАНЦӨГЦ СУМЫН БАЯНБУЛАГ БАГИЙН УЛСЫН АВАРГА МАЛЧИН Л.ВЛАДИМИРИЙН ХОТНООС
XVII жарны Модон могой жилийн сар шинийн баярыг угтан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Баянбулаг багийн малчин Л.Владимир Засгийн газрын шагнал “Улсын аварга малчин”-аар шалгарлаа.
Энэхүү хүндтэй шагналыг УИХ-ын гишүүн Б.Бейсен, Х.Жангабыл, С.Зулпхар нарын хамтаар ёслол төгөлдөр гардуулан өгсөн нь сар шинийн босгон дээр нутгийн малчдын баяр бахдалыг улам нэмсэн үйл явдал боллоо.
Баян-Өлгий аймагт оршин суугаа Урианхай, Дөрвөд, Тува ахан дүүс болон малчид, түмэн олондоо сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!