Наурыз бол зөвхөн улирал солигдох төдийгүй шинэ эхлэл, эв нэгдэл, энх тайвны бэлгэдэл билээ
2025.03.22

Наурыз бол зөвхөн улирал солигдох төдийгүй шинэ эхлэл, эв нэгдэл, энх тайвны бэлгэдэл билээ

Сүхбаатарын талбайд болж буй Наурызын баярын арга хэмжээнд оролцож, нарлаг хаврын сайхан өдрийг казах түмэнтэйгээ хамт угтлаа.
Наурыз бол зөвхөн улирал солигдох төдийгүй шинэ эхлэл, эв нэгдэл, энх тайвны бэлгэдэл билээ.

Эртнээс уламжилж ирсэн энэ баяр нь ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн нь зүгээр ч нэг тохиолдол биш юм. Энэ нь дэлхийн олон үндэстний соёлын салшгүй нэгэн хэсэг болж, урт удаан түүхтэй, үнэт өв гэдгийг илтгэнэ.

Наурызын баярын үеэр зөвхөн шинэ жилийг угтаад зогсохгүй, хүмүүнлэг ёс, байгальтайгаа зохицон амьдрах ухаан, элгэн садныхаа сэтгэлийг дэвтээх ёс жаяг шингэсэн байдаг. Шинэ өдрийг угтан ирсэн энэ баяр шигээ бүх зүйл сэрж, дэлгэрч, сэтгэл өөдрөг, амьдрал элбэг хангалуун байхыг хүсье.