
2025.03.01
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЯННУУР СУМЫН ЦЭЦЭГТ БАГИЙН УЛСЫН АВАРГА МАЛЧИН Х.ТИЛЕУХАНЫ ХОТНООС
XVII жарны Модон могой жилийн сар шинийн баярыг угтан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийн малчин Хаданы Тилеухан Засгийн газрын шагнал “Улсын аварга малчин”-аар шалгарлаа.
Энэ жилийн "Улсын аварга малчин" болж буй Х.Тилеуханы аав С.Хадан нь тус багт дон үүлдрийн ямаа үржүүлж БНМАУ-ын Улсын аварга малчин болж байсан бол 35 жилийн дараа хүү нь ийнхүү аавынхаа арга ухаан, хөдөлмөрч занг өвлөн "Улсын аварга малчин" -аар шалгарлаа. Гэр бүлд нь эрүүл энх сайн сайхныг хүсье!