
2025.03.04
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БҮХ СУМДАД АЖИЛЛАА
2025 оны 2 дугаар сарын 19-нээс 3 дугаар сарын 03-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Жангабыл, Б.Бейсен болон аймгийн удирдлагуудтай хамт Баян-Өлгий аймгийн 10 гаруй төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчдын санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх шаардлагатай зарим ажлыг холбогодох яам, байгууллагуудад уламжлахаар боллоо.
Баян-Өлгий аймгийн 13 сум, 1 тосгонд ажиллаж, нийт 4000 гаруй иргэдтэй уулзаж, 300 гаруй иргэдээс өргөдөл хүлээн авч, асуултад хариуллаа. Уулзалтаар УИХ-аас батлагдсан хууль, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын ажил, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг танилцуулж, санал сонслоо. Үүнд:
- Алтай, Булган, Цэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, дотуур байрны бүрэн засвар, барилгыг шинээр барих ажлыг холбогдох яаманд уламжлах;
- Ерөнхий боловсролын сургуульд Хүүхэд хөгжлийн танхим байгуулах. Эдгээр сургуулиуд: Өлгий сумын 4 дүгээр, Өлгий сумын 10 дугаар сургууль, Алтанцөгц, Баяннуур, Булган, Бугат, Буянт, Ногооннуур, Улаанхус, Цэнгэл сумын ахлах сургуулиуд;
- Алтай сумын сургуулийн өмнөх боловсролын 2 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг холбогдох яаманд уламжлах;
- Цэнгэл-Улаанхус-Сагсай, Ногооннуур-Цагааннуур, Толбо-Дэлүүн сумыг аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох;
- Бүсчилсэн хөгжил зорилтод хөтөлбөрт тусгах хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох;
- Боомтын сэргээлтийн хүрээнд Цагааннуур боомтыг өргөтгөх ажлыг эрчимжүүлэх;
- Тусгай хамгаалалттай бүсэд орсон зарим өрхийн асуудлыг холбогдох яаманд уламжлах;
- Иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хөдөө орон нутагт орон сууц, амны орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах;
- Өлгий сумын айл, өрхүүдийн ундны усны эрүүл ахуйн чанарыг хангахад анхаарах;
- Аймгийн төв болон зарим сумдад бетон, төмөр гүүр барих;
- Өлгий сумын захын айлуудыг цахилгаанаар хангах;
- Өлгий сумын төвийн хог хаягдлыг бууруулах менежментийг сайжруулах;
- Аймгийн төвд төрөлжсөн ахлах сургууль байгуулах;
- Аймгийн төвд шинээр "Өлгий Арена" соёл, спортын цогцолбор барих;
- Аймгийн төвийн зарим албан байгууллагын авто машинтай болгох хүсэлтийг холбогдох яаманд уламжлах;
- Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарах;
- Газар тариалангийн техникээр хангах ажлыг үргэлжлүүлэх, малын ногоон тэжээл тариалах;
- “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, малчдын зээлийн талаарх мэдээллийг малчдад ойлгуулах, мэдээлэл хүргэх;
- Малчдын нэг хүүхдийг мал аж ахуй, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулах;
- Залуу малчдыг малжуулах арга хэмжээнд хамруулах;
- Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих "Цагаан алт" үндэсний хөтөлбөрт хамруулах;
- Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих;
- Алслагдасан сумдын цахилгаан эрчим хүчний доголдлыг шийдвэрлэх;
- Алслагдсан сумдыг хөгжүүлэх "Булган хөгжил - 2035 стратеги" тодорхойлж, хэрэгжүүлэх;
- Булган, Баяннуур, Ногооннуур сумын Тусгай хамгаалалттай бүсэд отроор нүүдэллэж буй малчдад зөвшөөрөл өгөх асуудлыг холбогдох яаманд уламжлах