2025.02.07
"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн өнөөдөр (2025.02.07) хуралдлаа.
Хуулийн төсөлд төрийн өмчийн харилцааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, хууль хоорондын зөрчил, хийдлийг арилгах, өмчийн бүртгэл, хяналтыг сайжруулах тухай тусгаж, УИХ-ын хаврын чуулганаар өргөн барина.