2025.02.04
М.Мандхай: Хууль эрх зүйг орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхэд оюутнуудын санал чухал
Хэт олон болсон журмыг цөөлж, хуулийн чанарыг сайжруулан, нийгмийн харилцаа хуулиар зохицуулагддаг байх нөхцөлийг хангах нь энэ парламентын том зорилго болж буй. Түүнчлэн орчин цагийн хэрэгцээ шаардлага, шинэчлэгдэн буй харилцааг бүрэн зохицуулах чадвартай хууль тогтоомжийг баталж, хөгжил дэвшлээс хоцрох бус харин ч түрүүлж, хөтөлж ажиллах нь парламентын үүрэг байх учиртай. Ийм учраас чуулганы үйл ажиллагаа, Байнгын болон дэд хороод, ажлын хэсгүүд дээр боловсрогдож буй бодлого, шийдвэрийн төсөлд залуучууд, оюутнуудын санал бодлыг тусгах зорилготой ,чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.
Тус ажлын хэсгээс “Нээлттэй парламент” хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд хөтөлбөрт дотоод болон гадаадын, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын гурав, дөрөвдүгээр ангид суралцаж буй 100 оюутан хамрагдаж байна. Оюутан залуус УИХ-ын үйл ажиллагаатай танилцангаа өөрсдөө УИХ-ын гишүүдээ сонгож ментор, ментий хөтөлбөрт нэг сарын турш хамрагдана.
"Нээлттэй парламент" хөтөлбөрт оюутнаад хамрагдаж банйа
Энэхүү төслийн Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж буй М. Мандхай гишүүн биотехнологи, эрхзүй, нийгмийн эрүүл мэнд, улс төр судлалын чиглэлээр сурч байгаа дөрвөн оюутан охидуудад ментор хийж байна. Тэрээр, богино хугацаанд аль болох мэддэг, чаддаг, туршлагаа хуваалцан, харилцан суралцана гэдгээ илэрхийлсэн. Мөн орчин үеийн залуучууд өөрийн гэсэн тодорхой зорилготой, амбицтай, юу хийхийг зорьж байгаагаа мэддэг болсныг тодотгож байсан юм. Хурдтай өөрчлөгдөж байгаа орчин цагийн хөгжил дэвшилтэй манай улсын хууль эрх зүйн орчинг уялдуулахад эдгээр оюутан, залуучуудын үзэл бодол, санал, санаачилга чухал юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn