2025.01.31

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Хаврын уралдаан бол өв соёл биш, насанд хүрсэн хүнээр унуулах хэрэгтэй

Эрт цагт Монголын хахир өвлийг мэнд давах тухай бодохоос биш эцэнхий адуугаар уралддаг байсан гэж бодохгүй байна. Тэжээл, тарилга гарч ирсэн орчин үед өвлийн уралдаан үүссэн байж таарна. Түүхэн уламжлал биш экстрим спорт. Спортыг өөрөө хариуцлага хүлээх чадамжтай этгээд хийх ёстой. Хүүхэд бол хариуцлага хүлээх этгээд биш. Том хүн бол мөн.