Монголын хаанаас ч интернетэд холбогдоно
2024.12.30

Монголын хаанаас ч интернетэд холбогдоно

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Монгол Улсын сансрын үндэсний зөвлөлийн даргын хувиар SpaceX компанийн Starlink түншлэлийн захирал Шон Тейлор, Хиймэл дагуулын бодлого хариуцсан ахлах менежер Шарон Жан нартай уулзаж ажил хэрэгч бүтээлч яриа өрнүүлэв.

Цахим хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Starlink-ийг Монгол улсад нэвтрэх хууль, эрх зүйн орчныг бий болгож байлаа.Энэ удаа гар утаснаасаа байршил үл хамааран сүлжээнд нэвтрэх үйлчилгээний талаар санал солилцож, манай улсад нэвтрүүлэхийг Монгол Улсын Засгийн газраас бүрэн дэмжихээ илэрхийллээ. Ялангуяа манай үндэсний оператор компаниудтай шууд хамтран ажиллавал Засгийн газрын зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх болно.

Манайх шиг өргөн уудам газар нутагтай улсад ирэх 2025 он өвөлжөө, хаваржаанаас үл хамаарч хаана ч сүлжээтэй байх боломжийг бүрдүүлсэн дэлхийтэй холбогдсон жил байх болно. Хэдийгээр Үндэсний хиймэл дагуул шиг газрын станц байгуулж удирдлагыг бүрэн хянаж хил хамгаалах, онцгой байдал, кибер аюулгүй байдал талаасаа 100 хувь ажиллахгүй.Гэсэн ч иргэдийн харилцаа холбоо, интернетийн хэрэглээг бүрэн хангах ач холбогдолтой юм.